БШУЯ: ЭЕШ өгөх шалгуулагчид шалгалтын өдрүүдэд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчино

Гэрэл зургийг MPA.mn
Улаанбаатар хотод Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх шалгуулагчид энэ сарын 19-22-ны өдрүүдэд шалгалтын бичиг баримт /иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх/-аа үзүүлэн нийтийн тээврээр ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗОРЧИНО гэж БШУЯ-наас мэдээллээ.

ЭЕШ өнөөдөр 10:00 цагт Монгол Улсын түүхийн хичээлээр улс орон даяар эхэлж байна. Улсын хэмжээнд нийт 81 шалгалтын байранд ЭЕШ зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангасан байгаа. Улаанбаатар хот дахь элсэлтийн ерөнхий шалгалтын төвүүдийн байршлын мэдээллийг хүргэж байна.









Хариулах