Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас Хилийн цэргийн 0131 дүгээр ангитай хамтран “Эх орон хилийн багана" тойрон аяллыг есдүгээр сарын 16-ны өдөр зохион байгууллаа.

 Эх орны тусгаар тогтнол, түүний үнэ цэн, хил хязгаарын халдашгүй дархан байдал, эх орноо хайрлан хамгаалах, бахархах, цэрэг-эх оронч үзлийг хүүхэд залуучууд, олон нийтэд төлөвшүүлэх зорилгоор “Эх орон-Хилийн багана” нөлөөллийн ажлыг ийнхүү зохион байгуулж байна. 

Тойрон аялалд Өмнөговь аймгийн төвийн болон зарим сумын ЕБС-ийн ахлах ангийн 20 сурагч, боловсролын байгууллага, залуучуудын хөгжлийн байгууллагын төлөөлөл оролцож Өмнөговь аймгийн өмнөд хилийн түүхийн болон байгалийн дурсгалт, үзэсгэлэнтэй газруудаар танин мэдэхүйн аялал хийжээ.

Сурагчид аяллаар Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт байрлах 316 жилийн түүхтэй Сангийн далайн хийд, Байгалийн үзэсгэлэнт Рашаан усны булаг, 200 гаруй жилийн өмнө хүний гараар бүтсэн Тооройн төгөл, түүхийн дурсгалт Бичигтийн хадны сүг зураг зэрэг олон сонирхолтой газартай танилцжээ.

Мөн Монгол Улсын өмнөд цэг Орвог гашууны бор толгойтой танилцаж, хилийн 652 дугаарын багана болон Соёмбот баганад хүндэтгэл үзүүлэн дурсгалын зураг татуулсан байна.

Эх орноо танин мэдэж, хайрлан хамгаалах төлөвшлийг бий болгох зорилготой тус үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулна. 

#өмнөговь,