Гэрэл зургийг MPA.mn
Аялал жуулчлалын салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийх дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэгчдэд арилжааны банкнуудын эх үүсвэрт тулгуурлан 6 хувийн хүүтэй, 6 жил хүртэлх хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох “Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээл олгох тухай” Засгийн газрын 2025 оны 255 дугаар тогтоол батлагдсан байна.
Өнөөдөр Орхон аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Монгол банк, ХХБ, Хаан банк, Зээлийн батлан даалтын сан хамтран Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдэд тус зээлийн талаар мэдээлэл өглөө.
Орхон аймгийн аялал жуулчлалын салбарт ихэвчлэн зочид буудал, амралтын газрын чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллага, иргэд үйл ажиллагаа явуулдаг.
Харин томоохон аялал жуулчлалын цогцолбор, амралтын газар ховор бөгөөд үүний шалтгаан нь газар нутгийн хэмжээ хязгаарлагдмал, аялал жуулчлалын салбарт үр дүнтэй хөрөнгө оруулалт хийгээгүйтэй холбоотой.
Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Сэлэнгэ амралтын баазаас өөр томоохон хэмжээний амралтын газар цөөн бөгөөд эмнэлэг сувиллын чиглэлээр болон бусад 20 гаруй жижиг амралтын газар үйл ажиллагаа явуулж байна.

#ОРХОН,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3562