Хүн амын хөгшрөлтөөс үүдэн тэтгэврийн зардал нь нэмэгдэж байгаа Хятад улс 1950-иад оноос хойш анх удаагаа тэтгэврийн насаа аажмаар нэмэгдүүлэхээр болжээ.

Өнөөдөр тус улсын хууль тогтоох дээд байгууллага хуралдаж, хөх захтай эмэгтэйчүүдийн тэтгэврийн насыг 50-аас 55, цагаан захтай эмэгтэйчүүдийн тэтгэврийн насыг 55-аас 58 болгон нэмэгдүүлэх саналыг баталсан байна. Харин эрэгтэйчүүдийн тэтгэврийн насыг 60-аас 63 болгож нэмжээ.

Хятадын одоогийн хуульд заасан тэтгэврийн нас нь дэлхийд доогуур ордог. Тухайлбал Европын ихэнх оронд тэтгэвэрт гарах дундаж нас 64 байдаг байна. 

Төлөвлөгөөний дагуу 2025 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн дараагийн 15 жилийн хугацаанд тэтгэврийн насыг үе шаттайгаар нэмэгдүүлэх аж.

Хүмүүс тэтгэвэрт гарах насаа гурван жилээс илүүгүй хугацаагаар сунгах боломжтой ч хуулиар тогтоосон наснаас өмнө тэтгэвэрт гарах хориотой гэж “Xinhua” агентлаг мэдээлэв. 

Мөн 2030 оноос эхлэн ажилчид тэтгэвэр авахын тулд нийгмийн даатгалд нэмэлт шимтгэл төлөх шаардлагатай болно. Харин 2039 он гэхэд ажилласан жилийн доод хэмжээ 20 жил болох гэнэ. 

“Xinhua” агентлагийн мэдээлснээр хүн амын дундаж наслалт, эрүүл мэндийн байдал, хүн амын бүтэц, боловсролын түвшин, ажиллах хүчний нөөц зэрэгт бүрэн үнэлгээ хийсний үндсэн дээр тэтгэврийн насыг нэмэгдүүлэх, тэтгэврийн бодлогод өөрчлөлт оруулах төлөвлөгөөг боловсруулсан байна.

Ковид-19 цар тахал Хятадын эдийн засагт хүнд цохилт өгөхөөс өмнө буюу 2019 онд Хятадын төрийн мэдлийн Нийгмийн Шинжлэх Ухааны Академи тус улсын үндсэн тэтгэврийн сан 2035 он гэхэд бүрэн хоосорно гэж тооцоолж байжээ.

Тэгвэл цар тахлаас хойш эдийн засаг удааширч, засгийн газрын тэтгэмж хумигдахын зэрэгцээ хүн ам зүйн хямралаас болоод Хятадад төрөлтийн түвшин түүхэн доод хэмжээнд хүрээд байна. Хятадын хүн ам 2023 онд хоёр дахь жилдээ дараалан буурсан бол энэ оны эхээр дундаж наслалт нь 78.2 болж нэмэгджээ.

Тэтгэврийн сан хоосорч байгаа ч өсөн нэмэгдэж буй ахмад настнуудад шаардлагатай санг бүрдүүлэхэд бага хугацаа үлдээд байна. 

Одоогийн байдлаар 50-60 настай байгаа 300 сая орчим хүн ирэх арван жилийн хугацаанд ажиллах хүчнээс тэтгэврийн нас руу шилжих төлөвтэй байна. Энэ нь тус улсын хамгийн том насны бүлэг бөгөөд АНУ-ын нийт хүн амын тоотой бараг тэнцүү тоо юм.

Эх сурвалж: BBC

#хятад улс, #тэтгэврийн бодлого,