Өнгөрсөн хоногт/2024.09.12-13/ Өмнөговь аймгийн нийт нутгаар үргэлжилсэн бороо орлоо. Үүнээс хамгийн их нь Ханбогд 74.0мм, Даланзадгад 40.0мм, Манлай 34.0мм, Цогт-овоо 22.0мм бороо оржээ.
Тус аймгийн хувьд сүүлийн 30 жилд 9-р сард 48 цагийн турш үргэлжилсэн бороо орж байгаагүй гэж ЦУОШГ мэдээлжээ.
Үргэлжлэн орсон борооны улмаас Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт зам харгуй усанд автаж шавар шавхай элбэг байгаа бөгөөд иргэд баталгаагүй зам гарцаар зорчиж шаварт суух, техник хэрэгсэл нь эвдэрч гэмтэх дуудлага маш их ирж байна.
Цаашид ч энэ төрлийн дуудлага, мэдээллийн тоо ихсэх хандлагатай байна.
Иймд иргэд та бүхэн ус шавар ихтэй зам, харгуй, даваагаар аль болох зорчихгүй, баталгаат замаар зорчиж тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж, гэр бүл хайртай бүхнээ болзошгүй эрсдэлээс хамгаалахыг онцгойлон анхааруулж байна гэж Өмнөговь аймгийн Онцгой Байдлын Газраас мэдээллээ.

#бороо, #ЦУОШГ, #Өмнөговь Онцгой Байдлын Газар,