Завхан Аймгийн Цагаанхайрхан сумын Соёлын төвийг П.Адарсүрэнгийн нэрэмжит болголоо

Завхан Аймгийн Цагаанхайрхан сумын Соёлын төвийг сумын уугуул Пэлжээгийн Адарсүрэнгийн нэрэмжит болгожээ. Энэхүү шийдвэрийг Аймгийн иргэдийн хурлын тогтоолоор баталсан байна.
Пэлжээгийн Адарсүрэн 1942 онд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын нутагт Хярын зуслан гэдэг газар зун, намрын заагт төрсөн бөгөөд төрөөд удаагүй байхад нь түүний ээж Цэвэгжав нь түүний өргөмөл аав Пэлжээд өргүүлсэн түүхтэй аж.
УРАН БҮТЭЭЛ:
- Алтай Хангайн уулс
- Тэмээн дээрээс наран ойрхон
- Намрын өнгө
- Улиастайн гол
- Хадат ухаа
- Малчнаараа торойсон
- Амар түвшин
- Гэгээн жаргалын өглөө
- Алиман ертөнцийн саран
- Малчны нөмөр
- Ээжийнхээ хайраар
- Сүргийн дэргэд
- Ургацын өргөн зам
- Шижиртэн найгах тариа
- Намартаа баясган
- Дөрвөн улирал
- Энх улирал
- Дуучин бүсгүй
- Хулсан ташуур
- Сэвтээ нь үгүй сэтгэл
- Мөрөөдлийн дуу
- Хувирашгүй сэтгэл
- Замдаа мэнд яваарай
- Жинчин
- Аргагүй амраг
- Миний нийслэл
- Бүжинхэн туулай.

Хариулах