Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд жил болгон “Ногоон технологи” өдөрлөг арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ жил Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран байгаль орчныг хамгаалах, нөөцийг зохистой ашиглах, орчны бохирдол, доройтлыг бууруулахад техник, технологийн ололт, инновацын шийдлийг ашиглах, ногоон технологийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Ногоон технологи-2024” үзэсгэлэнг энэ сарын 18, 19-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулна.  

Өдөрлөгийн хүрээнд агаар, орчны бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй халаагуур, дулаалга, агаар цэвэршүүлэгч, авто тээврийн хэрэгслээс ялгарах бохирдуулагч бодисын хэмжээг бууруулах техник, технологи, эко ариун цэврийн байгууламж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, хог хаягдал дахин боловсруулах, бохир ус цэвэршүүлэх тоног төхөөрөмж зэрэг шинэ дэвшилтэд техник технологуудыг танилцуулан, сурталчлах юм. Түүнчлэн хөнгөлөлттэй нөхцөлөөр бараа бүтээгдэхүүнээ борлуулна. Тус үзэсгэлэнд олон улсын байгууллага, банк санхүүгийн болон ногоон технологи үйлдвэрлэгч, импортлогч нийт 50 гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага оролцохоор боллоо. Мөн арилжааны банкуудаар дамжуулан олгож байгаа хөнгөлөлттэй нөхцөл бүхий “Ногоон зээл”-ийн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг олгохын зэрэгцээ шаардлага хангасан тохиолдолд ногоон зээлыг иргэд, аж ахуй нэгжүүдэд олгох нэгдсэн үйлчилгээг үзүүлэх юм. Иймд иргэд, олон нийтийг “Ногоон технологи-2024” өдөрлөгт идэвхитэй оролцохыг уриалж байна.

НИЙСЛЭЛИЙН АГААР, ОРЧНЫ БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ГАЗАР

#“Ногоон технологи-2024” өдөрлөг,