ХЭРЭГ ЗӨРЧИЛ

50 настай “Б” гэгч гадны нөлөөтэй амиа алдсан хэрэг гарчээ

Орхон аймаг дахь цагдаагийн газарт энэ сарын 17-ны өдрийн 10.09 цагт иргэнээс “Баян-Өндөр сумын .. тоот айлд зодуулсан байдалтай хүн нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас хэргийн газарт очиж шалгалтын ажиллагааг явуулахад 50 настай, эрэгтэй “Б” гэгч нь гадны нөлөөтэй амь насаа алдсан байсан байна.

Хэргийг үйлдсэн этгээдийг илрүүлэх чиглэлээр цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж ажилласаны үр дүнд 29 настай эрэгтэй “М” гэгч нь хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогчийн нүүрэн тус газарт нь хүнд гэмтэл учруулж амь насыг нь хохироосон байж болзошгүй нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

Тухайлбал, уг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа этгээд нь хохирогчтой урьд өмнө нь хорих ангид хамт ял эдэлж байсан аж. Уг этгээдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэргийг Орхон аймаг дахь цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Хэргийн газар:

No description available.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet