Монголын Орчуулагчдын анхдугаар нэгдсэн чуулганыг Төрийн ордонд энэ сарын 30-нд зохион байгуулна.
Энэхүү чуулганы хамтран зохион байгуулагчаар Ерөнхийлөгчийн тамгын газар, МУИС, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг ажиллаж байна.
Чуулганыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд орчуулгын салбарын байгууллага, иргэдийн хэлэлцүүлгүүд зохион байгуулж, саналыг нэгтгэж байгаа юм. "Орчуулгын салбарын тулгамдсан асуудал", "Орчуулагч, хэлмэрч мэргэжилтний чадвар", "Орчуулгын бүтээлийн чанар, стандарт", "Орчуулгын салбарын хөгжил, шийдэл" сэдвээр энэ сарын 6, 7, 10-нд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Харин маргааш Орчуулагч мэргэжлийн ёс зүйн асуудлаарх хэлэлцүүлэг болох юм.
Орчуулагчдын анхдугаар чуулганы тухай доктор, дэд профессор, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбар, Ази судлалын тэнхим, орчуулагч, хэлмэрчийн мэргэшлийн үнэлгээний төвийн эрхлэгч Ш.Эгшгээс тодруулсан юм.
-Энэхүү чуулганыг зохион байгуулах болсон зорилго юу вэ?
-МУИС-ийн эрдэмтдийн санаачилгаар энэхүү чуулганыг зохион байгуулах юм. МУИС-д Орчуулагч мэргэжлийн үнэлгээний төв байгуулагдсан. Энэхүү төв орчуулагч хэлмэрчдийн чадварыг судалгаагаар тогтоох, хэрвээ тааруу түвшинд байгаа бол дэлхийтэй хөл нийлүүлэхийн тулд юу хийх вэ гэдэгт анхаарч ажиллах ёстой юм. Үүний тулд орчуулагч, хэлмэрч нарын чадварыг үнэлэх ажлыг хийж эхлэх болов уу.
Энэхүү чуулга уулзалтын зорилго нь нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр орчуулгын чанарын асуудлыг шүүмжлэн хэлэлцдэг мөртөө энэ асуудлыг шийдэх талаар бодитой алхам хийгээгүйгээс нийгмийн эрэлт хэрэгцээ ихэссэнтэй холбоотой юм.
Орчуулагч хэлмэрчдийн дунд 2021 оноос явуулсан судалгаагаар дэлхийн түвшинтэй харьцуулахад харьцангуй сул гэсэн судалгааны үр дүн гарсан. Үүнийг Монгол Улсын хэмжээнд орчуулагч нар өөрсдөө хэрхэн үзэж байгааг хэлэлцэж үндэсний чуулган зохион байгуулах цаг нь болсон гэж үзсэн юм.
-Таны бодлоор орчуулга чанаргүй болох шалтгаан юу вэ?
-Сурч буй хэл болон өөрийн эх хэлээ сайн мэдэж байж орчуулга хийнэ. Аль нэг нь байхгүй бол орчуулж чадахгүй шүү дээ. Нэг гол жигүүр нь болох монгол хэлний сургалт доголдсонтой холбоотой. Мөн нөгөө хэлнийх нь чадварыг үнэлдэг тогтолцоо байхгүй учраас орчуулагч, хэлмэрчдийн чадварын тухай асуудлыг зайлшгүй ярих цаг болсон.
-Хиймэл оюун ухаан орчуулагчийн мэргэжлийг орлох боломжтой юу?
-Дэлхийн орчуулгын үйлдвэрлэл гэж байдаг. Энэхүү үйлдвэрлэлийн чиг хандлага бол хүний орчуулга болон машин орчуулга, компьютерын тусламжтай орчуулах, орчуулгын толь бичиг, төхөөрөмж ашиглаж тодорхой хэмжээнд хөгжиж байна. Энэ нь магадгүй давамгайлах хандлагатай болж байна. Бид дэлхийтэй хөл нийлүүлэхийн тулд оюутнууддаа энэ чиглэлээр тодорхой мэдлэг өгөх хэрэгтэй болсон.
МУИС-ийн тухайд, гадаад хэлний орчуулга хөтөлбөрийн тодорхой хичээлийн агуулгад хиймэл оюуны орчуулга, компьютерын туслалцаатай орчуулах болон машин орчуулгын тухай ойлголтуудыг өгөх зорилготой ажиллаж байна.
Дэлхийн орчуулагчдын холбоо гэж бий. Тус холбоо орчуулгын өдөрт зориулсан уриатай. Энэ жилийн уриа нь их сонирхолтой. Хүний орчуулагч буюу орчуулагч нарынхаа өмнөх түүхэн дэх шилдэг орчуулгуудын зохиолчийн эрхийг бид хэрхэн авч үлдэх вэ, энэ асуудлыг яаж шийдэх вэ гэсэн утгатай уриа гарч байна. Энэ нь хиймэл оюун давамгайлаад ирвэл өмнөх орчуулагчдын бүтээлүүдийг яаж үзэх вэ гэдэгт одоо анхаарах дохио юм болов уу гэж үзэж байна.
-Орчуулагчдын үндэсний чуулганд хэрхэн оролцох вэ?
-Сонирхсон, салбарын мэргэжилтнүүд хэлэлцүүлэгт оролцох боломжтой. Хэрвээ боломжгүй бол асуумж бөглөх, өөрийнхөө саналыг дэвшүүлэх боломжийг цахимаар олгохоор ажиллаж байна.
-Удахгүй болох Орчуулагчдын үндэсний чуулганы ач холбогдлыг та хэрхэн үзэж байна вэ?
-Чуулганыг зохион байгуулахын тулд орчуулагч, хэлмэрч нарын өөрсдийнх нь санал бодол, нийгэмд тулгамдаж буй асуудал, чадамжийн асуудлыг хэрхэн үзэж байна, орчуулгын бүтээлийн чанар, стандартын асуудал ямар түвшинд байна, ирээдүйд бид орчуулгын салбарын хөгжлийг ямар байдлаар шийдэх ёстой вэ гэсэн шийдлээ тодорхойлох ажлыг хийх ёстой болов уу.
Эдгээр чиглэлээр урьдчилсан хэлэлцүүлэг хийхээр төлөвлөн ажиллаж банйа. Бид Монгол Улсын хэмжээнд орчуулагч, хэлмэрч нарын тулгамдаж буй асуудлыг халуун тогоондоо хэлэлцэж, тулгамдаж буй асуудал, шийдэх асуудлаа төр засагтаа дуулгах, орчуулагч нарын тунхаг гаргахаас гадна бусад санал дэвшүүлэх боломжийг хэлэлцүүлгээр олгоно. Мөн тус чуулганаар үндсэн асуудлаа шийдэх ямар арга зам байгааг хэлэлцэнэ.

#онцолсон, #Монголын Орчуулагчдын анхдугаар нэгдсэн чуулган,