УЛС ТӨР

Элчин сайд Д.Даваа ОХУ-ын гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргуловтой уулзав

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргуловыг энэ оны наймдугаар сарын 12-ны өдөр ЭСЯ-ны зусланд хүлээн авч уулзав.

Энэхүү уулзалтын хүрээнд талууд Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хамтарсан төлөвлөгөөний хэрэгжилт,  Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийхээр төлөвлөж буй айлчлалын бэлтгэл ажлын явц, ЭСЯ-ны дэргэдэх Худалдааны төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа болон ОХУ-д суралцдаг Монгол оюутнуудыг есдүгээр сараас танхимын сургалтад хамруулах боломжийг хангах зэрэг хоёр орны харилцааны өргөн хүрээний цаг үеийн асуудлаар санал солилцсон байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet