COVID-19

Их Британи “Moderna”-гийн вакциныг 12-17 насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрчээ

Их Британийн Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний хяналтын газар /MHRA/ “Moderna” компанийн “COVID-19”-ийн вакциныг 12-17 насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрчээ.

Тус байгууллага өмнө нь “Pfizer”-ийн вакцинд ийм зөвшөөрөл олгосон юм. Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Англид 16-17 насны хүүхдүүдийг “COVID-19”-ийн вакцины эхний тунг хамрагдахыг наймдугаар сарын 23-ны даваа гаргаас санал болгож эхлэхээр болжээ.

Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний хяналтын газрын мэдээлснээр, “Moderna”-гийн вакцин өсвөр насны хүүхдүүдэд аюулгүй, үр дүнтэй гэдгийг тогтоосон бөгөөд уг вакциныг 12-17 насны хүүхдүүдэд тарих эсэхийг Вакцинжуулалт, дархлаажуулалтын асуудал хариуцсан хамтарсан хороо Засгийн газарт зөвлөх ажээ.

Одоогийн байдлаар, Их Британид “Pfizer”-ийн вакциныг 12-15 насны эрсдэлтэй бүлгийн хүүхдүүдэд хийлгэхийг санал болгож байгаа юм. 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet