Москва мужид байрлах нислэгийн талбайд сургалтын нислэгийн үеэр онгоц осолдож, онгоцонд явсан хоёр нисгэгч амиа алдсан тухай тус улсын эрх баригчид өчигдөр мэдэгджээ.
“Авиатик-альянс Алекс-251” нэртэй хос хөдөлгүүртэй онгоц Москвагаас баруун тийш 80 км зайд орших Руза хотын Ватулино нислэгийн талбайн ойролцоо осолдсон байна.
Онц ноцтой гэмт хэргүүдийг шалгадаг Оросын Мөрдөн байцаах хорооны тээврийн алба нислэгийн аюулгүй байдлын зөрчилд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснээ мэдэгдэв.
Москвагийн тээврийн прокурорын газраас мэдээлснээр онгоцны ослын шалтгаан, нөхцөлийг тогтоохоор өндөр албан тушаалтныг илгээсэн байна.
Эх сурвалж: The Moscow Times

#Москва, #ОРос, #Авиатик-альянс Алекс-251,