Суви Виртанен болон Финландын Эрүүл мэнд, халамжийн хүрээлэн 1-р хэлбэрийн чихрийн шижин тусах өндөр эрсдэлтэй 5,674 финланд хүүхдийг төрөхөөс нь авхуулаад зургаан нас хүртэлх хугацаанд ажиглаж, хооллолтод нь дүн шинжилгээ хийжээ.
Виртанен судалгааныхаа үр дүнг Мадрид хотноо болж буй Европын чихрийн шижин өвчнийг судлах нийгэмлэгийн жил тутмын хуралд танилцуулсан байна.
Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 94 нь зургаан насандаа 1-р хэлбэрийн чихрийн шижин өвчнөөр өвчилсөн бол 206 нь арлын эсийн аутоиммуны өвчтэй болсон буюу чихрийн шижингээр өвчлөх өндөр эрсдэлтэй болсон байна.
Эрдэмтэд 34 төрлийн хүнсний бүлэгт дүн шинжилгээ хийснээр гадил, овьёос, хөх тариа гэх мэт хүнс нь чихрийн шижин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.
Түүнчлэн улаан буудай нь аутоиммун хэлбэрийн чихрийн шижин өвчний эрсдэлт хүчин зүйл болох нь тогтоогдсон бол брокколи, цэцэгт байцаа, байцаа зэрэг хүнсний ногоо нь өвчнөөс хамгаалах нөлөөтэй болохыг тогтоосон байна.
Харин гүзээлзгэнэ, нэрс, бөөрөлзгөнө, үхрийн нүд болон бусад төрлийн жимсгэнэ өвчний эрсдэлийг бууруулдаг болохыг тогтоожээ. Жимсгэнэ нь 1-р хэлбэрийн чихрийн шижин өвчний үрэвслийг бууруулдаг ургамлын нэгдэл болох полифенолоор баялаг байдаг байна.
Судлаачид мөн жимс болон жимсгэнийн өвчин үүсгэх хүчин зүйлийн ялгаа нь пестицид зэрэг хорт бодистой холбоотой байж магадгүй гэж таамаглаж байгаа аж.
Гэхдээ судалгааны үр дүнд үндэслэн нялх болон нярай хүүхдийн хооллолтын талаар ямар нэг зөвлөмж гаргах нь эрт байна гэж судалгааны баг үзэж байна.
Учир нь одоогоор эрдэмтэд 1-р хэлбэрийн чихрийн шижин өвчний шалтгааныг хоол хүнс зэрэг амьдралын хэв маяг бус харин удамшлын болон вирус зэрэг хүрээлэн буй орчны бусад хүчин зүйлсээс үүдэлтэй гэж үздэг аж.
Мөн шөнийн цагаар ихэвчлэн сэрүүн байдаг хүмүүс эрт унтдаг хүмүүсээс 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчнөөр өвчлөх магадлал 50%-иар илүү байдаг гэсэн өөр нэг судалгааны үр дүнг Европын чихрийн шижин өвчнийг судлах нийгэмлэгийн хурлын үеэр танилцуулсан байна.
Гэсэн хэдий ч энэ нь шууд амьдралын хэмнэлтэй холбоотой юу, эсвэл шөнийн цагаар сэрүүн байдаг хүмүүсийн олонхынх нь согтууруулах ундаа, тамхины хэрэглээ, хооллолттой холбоотой юу гэдэг нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: The Guardian

#судалгаа, #1-р хэлбэрийн чихрийн шижин, #хооллолт,