Үндэсний төв архив нь Япон улсын Киотогийн Дүрслэх Урлагийн Их Сургуулийн багш, доктор, профессор Обаяши Кэнтаро, тус сургуулийн докторант Д.Отгон нартай хамтран 2023 оноос эхлэн Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй цаасан баримтын бүтэц найрлага, ширхэглэгийг тодорхойлох судалгааны ажлыг эхлүүлэн ажиллаж байгаа бөгөөд “Цаасан баримтын хадгалалт хамгаалалт, цаасны бүтэц ширхэглэгийг тодорхойлох нь” дадлагажуулах сургалтыг амжилттай зохион байгуулж ирсэн.
Доктор, профессор Обаяши Кэнтаро нь өнөөдөр “Гэрэл зургийн баримтын хадгалалт хамгаалалт”, “Цаас боловсруулах арга ажиллагаа ба цаасны шинж чанар” сэдвийн хүрээнд архивын баримтын сэргээн засварлах арга зүйн онол практикийн сургалт хийв.
Тус сургалтад Үндэсний төв архив, Батлан хамгаалахын төв архив, Гадаад харилцааны төв архив, Тагнуулын ерөнхий газрын тусгай архив, Цагдаагийн ерөнхий газрын төв архив, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тусгай архив, Эрүүгийн хэргийн тусгай архив, Улсын бүртгэлийн нэгдсэн архив, Сүхбаатар аймгийн төрийн архив, Завхан аймгийн төрийн архив, Дархан-Уул аймгийн төрийн архив, Төв аймгийн төрийн архив болон Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Гандантэгчэнлин хийдийн зааварлагч-арга зүйч, архивч, сан хөмрөгч, сэргээн засварлагч, сэлбэн засагч нар хамрагдаж гэрэл зургийн баримтын үүсэл хөгжил ба гэмтэл хуучралтаас урьдчилан сэргийлэх арга ажиллагааны талаар зохих мэдлэгийг эзэмшсэнээс гадна цаас үйлдвэрлэлийн түүхэн хөгжлийн үе шат болон цаасны бүтэц найрлага, ширхэглэгийг хэрхэн ялган таних, хадгалалт хамгаалалтыг хэрхэн хийх арга ажиллагааны талаар онолын мэдлэг эзэмшиж, үр дүнг ярилцав.

#Архивын ерөнхий газар, #Үндэсний төв архив, #Обаяши Кэнтаро,