"Хүний эрх нээлттэй өдөр" арга хэмжээ болон хүний эрхийн зөрчилтэй холбоотой цаг үеийн асуудлаар Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ёндонжамц, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар нар мэдээлэл өглөө. 

Хэвлэлийн бага хурлын эхэнд Хүний эрхийг хүндэтгэх, хөхиүлэн дэмжих, хангаж, хамгаалах нь Төрийн үндсэн үүрэг. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь төр энэхүү үүргээ хэрэгжүүлж байгаа эсэхэд хөндлөнгөөс хяналт тавьдаг хараат бус, хөндлөнгийн байгууллага.

ХЭҮК нь байгуулагдсан цагаасаа “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг Монгол Улсын 21 аймагт зохион байгуулж ирсэн.

Энэ удаагийн арга хэмжээг баруун, хангай, говь, төв, зүүн, хойд бүсүүдэд зохион байгуулах бөгөөд орон нутаг дахь хүний эрхийн нөхцөл байдлыг газар дээр нь шалгах, аймаг, сумдын Засаг дарга болон бусад холбогдох байгууллагын удирдлагуудтай хүний эрхийн хэрэгжилтээр санал солилцох, хэлэлцүүлэг өрнүүлэх, хүний эрхийн сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн талаар Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ёндонжамц мэдээлэл өглөө.

Тэрээр “Хүний эрхийн үндэсний байгууллагын үйл ажиллагаанд иргэд олон нийтийн дэмжлэг нэн чухал байдаг учир тухайн аймаг орон нутаг дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг Комисст ирүүлээрэй, “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээний үеэр зохиогдох хэлэлцүүлэгт өргөнөөр оролцохыг урьж байна гээд бүс нутгуудад тулгамдаж буй хүний эрхийн нөхцөл байдлыг тоймлон хүргэлээ.

Үргэлжлүүлэн ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улс дахь айлчлалын үеэр үзэл бодлоо илэрхийсэн иргэдийг баривчилсан асуудал болон Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь Хилийн цэргийн …. дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч дэглүүлсэн гэх мэдээллийн мөрөөр авч хэрэгжүүлж буй ажлын талаар танилцууллаа. 

#live, #хэүк,