Маргааш буюу наймдугаар сарын 28-нд Нарны аймгийн зургаан гараг болон манай гаргийн дагуул Сар нэг шугамд давхцах одон орны ховор үзэгдэл тохионо. 

Тодруулбал, Нарны талаас 160 орчим градусын зурваст Буд, Ангараг, Бархасбадь, Тэнгэрийн ван, Далай ван, Санчир гэсэн зургаан гараг болон Сар зэрэгцэх ажээ. Сугар гаргаас бусад бүх гараг Нарны талаас тэнгэр огторгуйд байрлах  бөгөөд нэгэн зэрэг ажиглагдана. Буд, Ангараг, Бархасбадь, Тэнгэрийн ван гаргууд тэнгэрийн зүүн хэсэгт үзэгдэх бол Далай ван, Санчир гаргууд баруун өмнөд хэсэгт харагдана. 

Тэнгэр цэлмэг байвал Далай ван, Тэнгэрийн ван гаргаас бусад бүх гаргийг энгийн нүдээр харж болно. Гэхдээ Буд гаргийг ажиглахад нэлээд хэцүү байх ажээ. Уг гараг цаг хүрэхгүй хугацаанд ажиглагдах ба тэнгэрийн хаяанд маш доор байрлаж, Нарны хурц туяанд үзэгдэхгүй алга болох магадлалтай. Далай ван, Тэнгэрийн ванг огторгуйн дуран авайгаар эсвэл хүчирхэг дурангаар харах боломжтой" гэж Москвагийн одон орон судлах төв мэдээлжээ. 

#шинжлэх ухаан, #одон орны ховор үзэгдэл,