Даваа гарагт Орос Украины бүс нутгийн талаас илүү хувьд нь пуужин болон дроноор цохилт өгсний улмаас зургаан хүн амь үрэгдэж, олон арван хүн шархаджээ.

Эрчим хүчний дэд бүтцэд гэмтэл учирч, өргөн хүрээнд цахилгаан хязгаарлахад хүрснээс гадна орон даяар агаарын дайралтаас сэрэмжлүүлэх дохио хангинасан байна.

Оросын Батлан ​​хамгаалах яам Украины эрчим хүчний дэд бүтцийг онилсон гэдгээ хүлээн зөвшөөрч, үүнийгээ урт хугацааны тактикуудын нэг гэж нэрлээд, урьдчилан төлөвлөсөн бүх байгаа оносон гэж мэдэгдэв.

Пуужин болон дроны дайралт даваа гарагийн шөнө орон даяар эхэлж, өглөө хүртэл үргэлжилсэн байна.

Украины Агаарын цэргийн хүчний командлагч Микола Олещукийн хэлснээр Орос 127 пуужин, 109 довтолгооны дрон ашиглажээ. Тэднээс Украин 102 пуужин, 99 дроныг нь устгасан гэв.

Олещук өчигдрийн үйл явдлыг дайн эхэлснээс хойших хамгийн том агаарын довтолгоо хэмээн тодорхойлсон байна.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард Орос Украин руу 158 пуужин, дроноор халдан довтолсон нь өнөөг хүртэлх хамгийн том халдлагад тооцогдож байсан юм.

Халдлагын үеэр НАТО-ийн гишүүн Польшийн нутаг дэвсгэрт “объект” нэвтэрсэн бөгөөд нислэгийн зам, хурдыг нь харгалзан дрон байх магадлалтай гэж үзэж байгаагаа мэдэгджээ.

НАТО-ийн хэвлэлийн төлөөлөгч Фарах Дахлалла Украинд хийсэн халдлагыг зэмлэн буруушааж, Орос НАТО-ийн агаарын орон зайг зөрчсөн нь “хариуцлагагүй бөгөөд аюултай” үйлдэл гэж анхааруулсан байна.

Энэхүү томоохон халдлагын гол бай нь эрчим хүчний дэд бүтэц байсан ч Курск муж дахь Украины довтолгооны дараа украинчуудын сэтгэл санаанд цохилт өгөх давхар зорилго агуулсан байсан болов уу гэж ажиглагчид үзэж байна.

Украины Ерөнхий сайд Денис Шмигалын мэдэгдсэнээр Украины 15 бүс нутаг дайралтад өртсөн бөгөөд дэд бүтцэд ноцтой хохирол учирсны улмаас Киев зэрэг олон хотод цахилгаан, усны хангамж тасалджээ.

Эх сурвалж: BBC

#Украины дайн, #Оросын агаарын цохилт,