Хүн бүрийн хувь тавилан харилцан адилгүй. Хэн хөдөлмөрлөж хичээсэн нь амьдралын баялаг түүх, сайхан ирээдүйг бүтээдэг гэлтэй. Эрдэм боловсролоор өөрийгөө чимж, нийгэмдээ зөвийг санаачилж, бусдын сайн сайхны төлөө ихийг бүтээсэн эрхэм бол Зүүн хойд Азийн байгаль орчин хөдөө аж ахуйн судалгааны төвийн гүйцэтгэх захирал Л.Лхагвасүрэн билээ.

Боловсрол, хүндлэл дүүрэн гэр бүл

Л.Лхагвасүрэн 2000 онд гэр бүлээрээ АНУ-д шилжин суурьшиж, 18 мужид байгалийг нөхөн сэргээх ажлууд хийжээ. 

Нийтлэлийн баатар Л.Лхагвасүрэнг энэ орчлонд төрүүлж, өсгөсөн ижий аав нь малчин хүмүүс. Гэвч амьдралын явцад боловсрол эзэмшихдээ цөмийн физикч мэргэжлийг сонгосон. Тэднийх ам бүл зургуулаа бөгөөд нарт орчлонд дөрвөн хүүхдийг төрүүлж өсгөжээ. Тэд аав ээжийнхээ буянаар гадаадад олон жил амьдарчээ. Тиймдээ ч бүгд гадаад хэлийг эзэмшсэн байх нь.  Дөрвөн хүүхэд  болон тэдний үргэлжлэл шинжлэх ухааны салбарын мэргэжлийг өвлөсөн гэнэ. Аав О.Лхагваа нь өдгөө 90 нас хүрэх гэж буй. Олон хүнд эрдэм заасан багш бөгөөд шинжлэх ухааны гавьяат цолтой. МУИС-д 68 жил багшилжээ. Өдгөө 69 дэх намартайгаа золгож, эрдэм мэдлэгээ шавь нартайгаа хуваалцахаар зэхэж буй. Хөдөлмөр, эрдэм мэдлэгийг эрхэмлэдэг учраас гурван ном эхлүүлжээ.

Боловсролдоо зориулсан 22 жил

Л.Лхагвасүрэн ХБНГУ-ын Халле-Виттенбергийн Мартин-Лютерийн их сургуулийг 1988 онд экологич мэргэжлээр дүүргэжээ. Харин магистрын зэргээ МУИС-ийн Байгалийн ухааны факультетад агнуур зүйч-экологич мэргэжлээр хамгаалсан. Аав ээжээ даган 22 жил гадаадад боловсрол эзэмшсэний дараа Монголдоо ирсэн түүхтэй. Тэрээр дөрвөн хэлийг гаргууд эзэмшсэн. Ингээд сурсан мэдсэнээ эх орныхоо хөгжилд зарцуулахдаа 1988-2000 онд Их нуруудын хотгорт цагаан зээр нутагшуулах, тусгай хамгаалалттай газар байгуулах биологийн судалгаа хийсэн гавьяатай. Мөн Хан Хэнтийн Дархан цаазат газар, Говь гурван сайхны байгалийн цогцолборт газруудыг хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулжээ. Мөн Их нууруудын хотгорт хөхтөн, шувуудын судалгаа хийх ажлуудыг Германы эрдэмтэдтэй хамтран гүйцэтгэсэн.

Сайн хань, бахархалт аав

Л.Лхагвасүрэн эхнэрийн хамт.

Бахархам үйлст Л.Лхагвасүрэн 2000 онд гэр бүлээрээ АНУ-д шилжин суурьшиж, 18 мужид байгалийг нөхөн сэргээх ажлууд хийжээ.  2014 онд Монголдоо эргэн ирж, Дорнод аймгийн Баянтүмэн суманд “Зүүн Хойд Азийн байгаль орчин, хөдөө аж ахуйн судалгааны төв”-ийг үүсгэн байгуулсан. Энэхүү төвийн онцлог нь Монгол Улсын зүүн бүс болох Дорнод аймгийн хээрийн суурин судалгааны анхны төв.  Монгол орны зүүн хязгаар  Дорнодын  талд мал аж ахуй, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ хосолсон фермерийн аж ахуйн инновацлаг шийдэл нэвтрүүлж, нүүдлийн соёл иргэншлийг орчин үед нийцүүлэн хөгжүүлэх, хамгаалах үйлст зүтгэж яваа энэ цагийн шилдэг сэхээтэн. Нутгийн иргэд ч Л.Лхагвасүрэн гуайг ихэд хүндэлж, хийсэн бүтээснээр бахархдаг. Өдгөө 12 жилийг Баянтүмэн суманд өнгөрүүлжээ. Гадаадын соёлыг таньж мэдсэн учраас нийслэлд амьдрах сонирхол байгаагүй учраас орон нутгийг сонгож амьдарсан гэдэг. Урд, хойд хөрштэй ойрхон нутаглаж яваа түүний амьдрал дэндүү гэгээн. Эх орныхоо байгалийн үзэсгэлэнг тольдож хөдөлмөрлөх жаргалтай хэмээн ярих нь жаргалтай. Анх Дорнод аймгийн Баянтүмэн суманд нэг ч хүн таньдаггүй байсан гэдэг. Цаг хугацааны туршид найзууд, дүү нартай болжээ. Нэг удаа аав нь түүнд “Миний хүү олон жил гадаадад амьдарч, ихийг сурсан. Ирээд мал маллаад амьдарна гэж юу байхав дээ. Харин мал маллаж байгаа арга, энэ салбарт юу санаачилбал сайхан болох вэ. Юу хийвэл хөгжих бол, тогтвортой ажиллах арга ухааныг бод” гэж хэлжээ. Ингээд судалгаанд төвлөрч ажилласан гэдгээ хуучилсан юм. Ийм ярианаас үүсэлтэй Зүүн хойд Азийн байгаль орчин хөдөө аж ахуйн судалгааны төв өдгөө үйл ажиллагаагаараа тэргүүлсээр. Гадны томоохон аялал жуулчлалын аппликэйшн дээр мэдээлэл нь гарч ирэх жишээтэй. Одоогоос 12 жилийн өмнө анх судалгааны төвөө байгуулахад нь хүмүүс том нэр өглөө гэж шүүмжилж байж. Харин одоо нэрээсээ байгууллага болжээ.

Үргэлжлэл болсон хүүхдүүдийнхээ боловсролд онцгойлон анхаарахдаа амьдралынхаа 20 жилийг зориулсны эцэст хоёр хүү нь Принстоны их сургууль, Лондоны их сургууль, Пенсильваний их сургууль, Иелийн их сургууль тэргүүтэй дэлхийн шилдэг сургуулиудад боловсрол эзэмшүүлсэн бахархалт аав. Тэд боловсролоороо манлайлсан эрэлхэг хөвгүүд. Өдгөө том хүү нь олон улсын байгууллагад ажиллахаас гадна академи байгуулсан. Харин бага хүү нь хэсэг хугацаанд  эх орондоо ажиллаад Япон руу магистрын зэргээ хамгаалахаар явжээ. Удам хүнийг дагадаг. Өөрөөр хэлбэл ааваас хүү, охинд. Удмыг цааш нь удамшуулан үлдээхэд уламжлал хэрэгтэй. Энэ нь өдөр тутам давтагддаг боловсрол гэдгийг онцолж байв.

Мэнэнгийн талд сүндэрлэсэн эрдмийн өргөө 

Дорнодоос Их нуурын хотгор руу цагаан зээр нутагшуулсан үе.

Бэлчээрийн эко системийг хадгалж үлдээх судалгаа өдрөөс өдөрт эзгүйрч, хөдөөгөөс  хот руу шилжих урсгалыг зогсоох шийдэл санаачилсан.  “Монгол өрх үндэсний загвар аж ахуй”-г боловсруулж, багийн бага сургуулийг Дорнод аймгийн Баянтүмэн сумын дөрөвдүгээр багт байгуулжээ.  Энэ тухайгаа тэрээр “Хөдөө орон нутагт эцэг, эхчүүд хүүхдээ зургаан нас хүрэхээр сургуульд сургахын тулд тусдаа амьдарч, улмаар хөдөөгийн залуу гэр бүлүүд задарч, олон залуус илүү тухтай амьдрал зорьж дайжсанаар орон нутаг улам эзгүйрдэг. Үүнийг багасгах зорилгоор сургууль байгуулсан. Сургуулийн хажууд хонины аж ахуй байх ёстой. Хүүхдүүд долоо хоногийн гурван өдөр хичээллээд, үлдсэн дөрөв хоногт гэртээ харина. Хүүхэд хичээлийнхээ хажуугаар хонь маллагаанд оролцоно, тэр хэрээр уламжлалаа авч үлдэж байна. Хонио услах, өвс тэжээл өгөх, хорголыг нь цэвэрлэх зэргийг ээлжилж хийнэ. Сэлгэж байгаа шалтгаан нь итгэлцэл бий болгож байгаа юм. 1-5 дугаар ангид нэг  багш л хичээл заана. Нэгдүгээр ангид хичээл заасан ч бусад нь сонсоно, гуравдугаар ангид хичээл заахад нэгийнхэн нь сонсож суудаг. Тэр хүүхдийн хараа, тархи, гар, мөчүүдийг симфони тоглодог хүн шиг нэг чигт оруулж чадсан. Тиймээс тэр ангид сурлагын хоцрогдолтой хүүхэд байхгүй. Тэд нэг гэр бүл шиг эвлэлдэн нэгдсэн. Эзгүй хээр байгаа хүүхдүүдэд нөхөрлөх, найзтай болох хүсэл байдаг. Түүнээс хотынхон шиг нэгнээсээ илүү гарах, илүү гоё хувцас өмсөх гэх мэт маяг, сонирхолгүйгээрээ ялгаатай” гэсэн юм. Хөдөөгийн эрүүл чийрэг, цовоо хүүхдүүд эрдэм ном, мал аж ахуй хосолмол сургалтад идэвхтэй хамрагдаж, сайн суралцаж байна. 

Сурсан бүхнээ ажил хэрэг болгосон нь

Өдгөө том хүү нь олон улсын байгууллагад ажиллахаас гадна академи байгуулсан.  Харин бага хүү нь хэсэг хугацаанд  эх орондоо ажиллаад Япон руу магистрын зэргээ хамгаалахаар явжээ.

2012 оноос хойш судалгааны төвийнхөө үйл ажиллагааг өргөжүүлэн гадаад харилцаагаа тэлэхдээ Япон, Хятад, Герман, Австри, АНУ, Унгар зэрэг орны эрдэмтэдтэй хамтран хөрсний чийг болон түүнийг хадгалах, Зүүн хойд Азийн бүс нутагт ховор ургамлууд, тэдгээрийг тарималжуулах, тал нутгийн эко системийг хамгаалах зэрэг олон судалгааг амжилттай хийжээ. Түүнчлэн НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлт, Технологийн төвөөс явуулсан төслийн сонгон шалгаруулалтад 135 орноос сонгогдон “Орон нутгийн фермерийн мал аж ахуй, эдийн засгийн тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицолтыг дэмжих” төслийг хийж гүйцэтгэжээ. Үр дүнд нь орчин үеийн хонины аж ахуйн техник, эдийн засгийн үндэслэл бэлэн болж, өдөрт 40 гаруй бог, 4-5 бод нядлах жижигхэн махны цех байгуулж, түүний дэргэд тэжээлийн аж ахуй байгуулжээ. Ингээд 12 ажилтантай жижиг аж ахуй бий болж, цаашдаа аж ахуйн энэ загварыг бусад газарт хэрэгжүүлэх бүрэн боломжтой аж.

Мөн 2016 онд Дорнод аймгийн Баянтүмэн суманд цаг уурын цахилгаан станц байгуулжээ. Тус цахилгаан станцын үйл ажиллагаа нь  30 минут тутамд  долоон үзүүлэлтээр мэдээлэл цуглуулдаг, бүс нутгийн байгаль цаг уурын судалгаа шинжилгээнд чухал ач холбогдолтой мэдээллийг тасралтгүй цуглуулж, бүртгэж, мэдээлэлдэг.  Л.Лхагвасүрэн адууны 2000 арьс цуглуулж, Голланд руу туршилтаар экспортолж, гадаадын зах зээлд Монгол малын түүхий эд нийлүүлэх судалгаа хийж, дэлхийн алдарт “Hermes” брэндэд Монголын адууны арьсыг нийлүүлэх боломжийн талаар үргэлжлүүлэн судалж байна. Судалгаа шинжилгээний ажлын хажуугаар туршилтаар өвөл зуны хүлэмжид төрөл бүрийн нарийн ногоо тариалж, хөдөөгийн өрх нарийн ногооны хэрэгцээгээ 100 хувь хангаж болохыг үлгэрлэн харуулсаар байгаа аж. Мөн өвөл, зунгүй өдөрт 30 зочин хүлээж авах хүчин чадалтай аялал жуулчлалын төв болох “Farm stay” бичил буудал байгуулж, энэ төвийнхөө мэдээллийг Бүүкинг-до-ком, Эйр-Би-Эн-Би Дот-Ком, Трип-Эдвайзер Дот-Ком зэрэг дэлхийн аялал жуулчлалын томоохон цахим платформууд дээр байршуулж, дотоодын төдийгүй дэлхийгээс судалгааны аялал жуулчлалын чиглэлээр аялдаг зочдыг хүлээн авч, үйл ажиллагаа нь олон улсад танигджээ. Энэ нь орон нутагт аялал жуулчлал хөгжүүлэх чухал алхам болсон бөгөөд орон даяар ийм боломж байгаагийн нотолгоо юм.

Л.Лхагвасүрэн одоогоор УИХ-ын гишүүн, олон улсын болон орон нутгийн байгууллагуудад орон тооны бус зөвлөхөөр ажиллаж, лекц сургалтаар дамжуулан өөрийн мэдлэг чадварыг олон түмэнд түгээн дэлгэрүүлж явна.  Орон нутгийг сонгож амьдрах болсон тухайгаа “ХХI зууны Монголын хөдөө бол хүн дайжиж зугтдаг биш, монгол хүн жаргалтай амьдарч, мөрөөдлөө биелүүлдэг газар байх ёстой. Тиймээс хөдөө орон нутаг бол зөвхөн малын тухай, бэлчээр, уул усны тухай яриагаар зогсохгүй, мал аж ахуй эрхлэн амьдарч байгаа 300 мянган хүн ХХI зуунд яаж тэсэж үлдэх, амьдралаа яаж зохион байгуулах тухай асуудал. Нэг талаас нүүдлийн соёл иргэншлийн уламжлалаа хадгалж, нөгөөтээгүүр хэрхэн шинэ эринтэй зохицон, малчид сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдрах тухай асуудал” гэлээ. Ийм нэгэн философийг амьдралынхаа чиг шугамаа болгон олон жил гадаадад ажиллаж, амьдарсан арвин их туршлагаа эх орондоо нутагшуулахаар иржээ.Тэрээр малчин болсон арав гаруй жилдээ амжилт, ололт дүүрэн өнгөрүүлж, ихийг санаачлан хэрэгжүүлж явна.

Баатарын НЯМСҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 26. ДАВАА ГАРАГ. № 164 (7408)

#Л.Лхагвасүрэн,