Сүүлийн өдрүүдэд нийслэл хотын ногоон бүсийн ойгоос "нялх төлийг оллоо" хэмээн байгаль хамгаалагчдад хүргэж өгөх нь ихсэж байгаа тул дараах зөвлөмжийг хүргэж байна.

Туруутан амьтад нялх төлөө араатан амьтны дайралт бусад (хүн) аюулаас сэргийлж нууж, далдалж өтгөн шигүү, өндөр сөөг модлог ургамалтай газрыг бараадуулан нуудаг.

Манай орны ойт нутгаар идээшин амьдардаг Халиун буга, Хандгай, Бор гөрөөс, Баданга хүдэр зэрэг туруутан амьтад нялх төлөө 2-3 долоо хоног нууж, очиж хөхүүлдэг бөгөөд борви нь тэнийж, эхийгээ даган идээшилж араатан амьтнаас зугтаж чаддаг болтол нуудаг байна.

Эх болоод төл өөр хоорондоо гол төлөв үнэр, дуу авиагаар харилцаж биесээ “олох” бөгөөд, төлөө хөхүүлсний дараа түүнээс холдож, ангууч амьтдыг өөр рүүгээ татаж, ойртох үед нь зугтааж, нуусан төлөөсөө аюулыг холдуулдаг зан төлөвтэй. Мөн араатан амьтад дайрах аюул ойртоход дагаж идээшилж байгаа төлөө нуун эх амьтан холдон зугтдаг.

Хэрэв та ойд аялж, амарч явахдаа зэрлэг амьтны төлтэй таарвал амьтдын төл эхээсээ төөрөөгүй харин ангууч амьтнаас нуугдан, эхээ дуудах цагийг хүлээн, тэвчээртэй хяран хэвтэж буйг сайтар ойлгоорой.

Та сайн санааны үүднээс нуугдаж байгаа төл амьтныг эх болон амьдрах орчноос холдуулж гэр орондоо авчрах байгаль хамгаалагчид хүргэн өгч байгаа нь тухайн төл амьтныг үхэлд хүргэх аюултайг сайтар анхаарах хэрэгтэй гэж Нийслэлийн байгаль орчны газраас зөвлөж байна. 

#Нийслэлийн байгаль орчны газар, #зөвлөмж, #Туруутан амьтад, #нялх төл,