АНУ дахь супермаркетын хүүхдийн хоолны тасаг хэт их элсэн чихэр, давс агуулсан тэжээллэг бус хүнсээр дүүрэн байдгаас гадна төөрөгдүүлсэн мэдээлэл их байдаг тухай “Nutrients” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд дурджээ.
АНУ-ын 10 супермаркетад худалдаалагдаж байсан 6-36 сартай хүүхдэд зориулсан 651 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний 60 хувь нь ДЭМБ-аас гаргасан нярай болон бага насны хүүхдийн хоол тэжээлийн талаарх зөвлөмжийг хангаагүй байна.
Судалгаанд хамрагдсан бүтээгдэхүүний 70% нь уураг, 25% нь илчлэгийн агууламжийн талаарх ДЭМБ-ын зөвлөмжийг хангаагүй бол нярай болон бага насны хүүхдэд зориулсан таван бүтээгдэхүүн тутмын нэг нь санал болгож буй хэмжээнээс давсан давсны агууламжтай байжээ.
Харин дөрөвний нэг нь нэмэлт эсвэл нуугдмал чихэрлэг бодис агуулж байсан бөгөөд нярай болон бага насны хүүхдийн хоол хүнсний 44% нь ДЭМБ-аас тогтоосон зөвлөмжөөс давсан элсэн чихрийн агууламжтай байсан байна.
Судалгаанаас харахад хүүхдийн хоолонд агуулагдаж буй нийт элсэн чихрийн 50% нь уутанд савласан бүтээгдэхүүнд байдаг ч сүүлийн 13 жилийн хугацаанд АНУ-д ийм бүтээгдэхүүний борлуулалт 900%-иар өсжээ.
Элсэн чихрийн агууламжаас гадна эдгээр уутанд савласан бүтээгдэхүүнийг удаан хугацаанд хэрэглэснээр хүүхэд зажлууртай хүнс идэхээс татгалздаг болж болзошгүй аж.
Судалгаанд хамрагдсан бүтээгдэхүүний 99.4% нь савлагаан дээрээ ДЭМБ-ын удирдамжаар хориглосон агуулга бүхий шошготой байжээ.
Нийт бүтээгдэхүүний 70% нь генийн өөрчлөлтгүй, 59% нь органик, 37% нь BPA буюу бисфенол А агуулаагүй, 25% нь хиймэл өнгө, амт оруулагч агуулаагүй гэсэн шошготой байсан байна. ДЭМБ маркетингийн ийм мэдэгдлийг хэрэглэгчдийг төөрөгдүүлж болзошгүй гэж үздэг аж.
Судалгаанд 2023 онд АНУ-ын 10 томоохон супермаркетын лангуун дээр худалдаалагдаж байсан 650 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг судалжээ. Үүнд хүүхдэд зориулсан сүү, сүүн бүтээгдэхүүн болон хөргөгчид хадгалдаг хүнсний бүтээгдэхүүнийг хамруулаагүй байна.
Эх сурвалж: Reuters

#судалгаа, #хүүхдийн хүнс, #Nutrients сэтгүүл,