Лхагва гарагт Оросын агаарын довтолгооноос хамгаалах ангиуд Москваг чиглэн нисэж байсан 11 дроныг устгасан болохыг хотын дарга Сергей Собянин мэдэгдэв.
Зарим дроныг Кремлиэс өмнө зүгт 38 км зайд оршдог Подольск хотын дээгүүр нисэж байхад нь устгасан байна.
Собянин 04:43 цагт “Telegram” дээр “Энэ бол дроноор Москва руу халдахыг оролдсон хамгийн том оролдлогуудын нэг” гэж тодорхойлжээ.
Урьдчилсан мэдээллээр халдлагын улмаас хүн бэртэж гэмтээгүй, ямар нэг хохирол учраагүй байна.
Сүүлийн саруудад Украин Москваг чиглэн ганц хоёр дрон хөөргөж байгаа ч томоохон хохирол учруулаагүй.
Харин лхагва гарагийн халдлага нь 2023 оны тавдугаар сард нийслэлийн бүсэд найман дрон устгаж байсантай харьцуулахад том халдлага юм.
Оросын албаныхан халдлагын цар хүрээ, хохирлын хэмжээг бүрэн мэдээлдэггүй бөгөөд зөвхөн агаарын довтолгооноос хамгаалах ангиудынх нь устгасан дроны тоог мэдээлдэг.
Оросын Батлан хамгаалах яам мэдээлснээр лхагва гарагт тус улсын агаарын довтолгооноос хамгаалах ангиуд мөн тус улсын баруун өмнөд хэсэгт орших Брянск хотын хилийн бүсэд 23 дрон устгасан байна. Энэ үеэр хүний амь нас хохироогүй болохыг тус мужийн захирагч Александр Богомаз “Telegram”-аар мэдэгдэв.
Украинтай хиллэдэг Оросын өөр нэг бүс нутаг болох Белгород орчимд зургаа, зүүн хойд хэсгээрээ Москва мужтай хиллэдэг Калуга мужид гурав, Курск мужид хоёр дрон устгажээ.
Мөн хойд хэсгээрээ Москва мужтай хиллэдэг Тула мужид хоёр дрон устгагдсан тухай Оросын “РИА” агентлаг мэдээлсэн байна.
Баруун өмнөд хэсгийн Ростов мужид Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчин нэг пуужинг устгасан бөгөөд гэмтэж бэртсэн хүн байхгүй гэж мужийн захирагч Василий Голубев мэдэгдэв.
Эх сурвалж: Reuters

#Москва, #ОРос, #дроны довтолгоо, #Украины дайралт,