Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2024.08.20) хуралдаан 15 цаг 50 минутад гишүүдийн 61.5 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2024 оны наймдугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ...” гэж заасны дагуу тус байнгын хорооны гишүүд тогтоолын төслийг хэлэлцсэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд мэдээллийн технологи, судалгаа хөгжүүлэлт, инновацын үйл ажиллагаа эрхлэх татварын хөнгөлөлттэй чөлөөт бүс, шинжлэх ухааны паркийг хөгжүүлэх байршлын талаар тодруулав. Мөн иргэдийг цахим залилан, халдлагад өртөх эрсдэлийг бууруулахад анхаарах шаардлагатай талаар байр сууриа илэрхийлсэн юм.

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг 2024 оны зургаадугаар сард баталсан. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас гарааны компаниудыг бодлогоор дэмжих, мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулахаар болсон. Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа гарааны компаниуд заавал хотод ирэхгүйгээр виртуал бүсэд бүртгүүлээд татварын хөнгөлөлтөө аваад явах нөхцөлийг бүрдүүлнэ. Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн сайд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны хамтарсан журмаар виртуал бүсэд бүртгэх хуулийн этгээдийг тодорхой болгохоор ажиллаж байгаа гэдгийг салбарын сайд хариулав. 

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат асуултдаа 2024 оны байдлаар “E-mongolia” цахим системээр дамжуулан 1173 төрийн үйлчилгээг 43 сая удаа үзүүлсэн байгааг дурдаад цаашид төр, хувийн хэвшлийн хэчнээн үйлчилгээг цахимжуулах шаардлагатай байгаа болон төрийн байгууллагуудын хоорондын уялдаа ямар түвшинд байгааг лавласан юм.  Түүнчлэн үндэсний хиймэл дагуулыг нэвтрүүлэх ажлын явцын талаар тодрууллаа.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү, Өнгөрөгч дөрөвдүгээр сард парламентаас Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. “E-mongolia” цахим системийн зарим үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлэх боломжтой гэж үзэж, дахин загварчлах судалгааны ажлыг эхлүүлсэн. Төр зарим чиг үүргээ мэргэжлийн холбоонд шилжүүлэх эрх зүйн орчин бүрдсэн. Түүнчлэн орон нутагт төрийн үйлчилгээний цахим шилжилт харилцан адилгүй түвшинд байна. Жишээлбэл, галын дүгнэлт авахад Баянхонгор аймагт таван зүйл шаарддаг бол Хэнтий аймагт найман зүйл шаарддаг. Үүнийг өөрчлөхөөр ажиллаж байгаа. Манай улсын нийт газар нутгийн 26.8 хувьд 4G интернэтийн сүлжээ нэвтэрсэн. Үлдсэн 73.2 хувь буюу орон нутгийн иргэд, малчин айл өрхийг шилэн кабелиар интернэт сүлжээнд холбох шаардлагатай. 2027 он гэхэд Монгол Улс анх удаа үндэсний хиймэл дагуултай болох бэлтгэлийг хангаж байна гэлээ.

Кибер аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Ч.Золбаяр, “Монгол Улс үндэсний бие даасан хиймэл дагуултай болсноор интернэт сүлжээнд холбогдоогүй үлдсэн газар нутагт харилцаа холбооны сүлжээг үүсгэх дэд бүтэцтэй болно. Нийт 1648 баг байгаагийн 150-иас бусад нь ямар нэгэн хэмжээгээр үүрэн сүлжээнд холбогдсон. Алслагдсан багуудыг сүлжээнд холбох ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр үе шаттайгаар шийдэхээр ажиллаж байгаа. Улсын төсөвт тодорхой зардлуудыг тусгасан” хэмээн хариулав.

Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн эрүүл мэндийн салбарын цахим шилжилт удаашралтай байгааг сануулав.

Ингээд “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх тус байнгын хорооны санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 

Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан юм.

“Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт үндэслэн 2024 оны төсвийн тодотголын төслийг боловсруулсан гэв. Энэхүү тодотголоор улс орны өмнө тулгарч буй сорилд тулгамдаж буй асуудлуудыг шийдэх, эдийн засгийн өсөлтийг 5-6 ба түүнээс дээш хувьд, инфляцыг 1 оронтой тоонд, зээлжих зэрэглэлийг тогтвортой түвшинд хадгалах нөхцөлийг бүрдүүлэх хурдтай, зоригтой, эрс шийдвэрүүдийг гаргаж, шинэ 30 жилийн хөгжлийн гарааг эхлүүлэх хөгжлийн нөхцөлүүдийг бодитой хэрэгжүүлж эхлэх үндсэн суурийг тавьж байгааг тэрбээр танилцуулгынхаа эхэнд онцолсон. “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” Монгол Улсын урт хугацаанд урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлж, хөгжлийн тулгамдсан асуудлыг цаг алдалгүй хурдтай шийдвэрлэхэд чиглэсэн багц арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ гэв. 

Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Нийслэлийн их, бага тойруу дахь төрийн эрх мэдлийн хэт төвлөрлийг задалж, “Өөдөө тэмүүлэх Монгол” буюу “Go Mongolia” ган татлагат гүүр, Хөшигийн хөндийн туннел, Хөшигийн хөндийд төр, захиргааны нэгдсэн байр, аймгийн төв, сумд болон хилийн боомтуудыг холбох “Шинэ сэргэлтийн таван тойрог” автозамын төсөл, Шинэ Хархорум төсөл, Шинэ Зуунмод хот, Туулын хурдны зам зэрэг төслүүдийг Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөн, бэлтгэл ажлыг хангах ТЭЗҮ, зураг төсвийн санхүүжилтийг төсвийн тодотголд тусгасан байна. Мөн гадаад зээлийн эх үүсвэрээр санхүүжиж буй Бүсчилсэн хөгжил, Шинэ сэргэлтийн бодлогын дэд бүтэц, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээний ашиглалтыг 984 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж төсвийн тодотголд тусгажээ. Түүнчлэн эрчим хүчний салбарын үнэ тарифын реформыг цаг алдалгүй эхлүүлж, зах зээлийн өрсөлдөөнийг нэмэгдүүлж либералчлах, хувийн хэвшил тус салбарт хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлж, салбарын санхүү, эдийн засгийн тогтвортой суурийг тавихад дэмжлэг үзүүлэх шилжилтийн үеийн зардлыг төсвийн тодотголын төсөлд тусгасан гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон нь төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх нөхцөлийг бүрдүүлжээ. Улс төрийн гурван намаас “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээ байгуулж, эдийн засгийн суурийг тэлэх эрчим хүч, дэд бүтэц, аж үйлдвэржилтийн хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зорилт дэвшүүлсэн нь Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, 34.1.4-т заасан төсөвт тодотгол хийх шаардлагатай болгосон байна. Төрийн аудитын байгууллагаас Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж дүгнэжээ.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2024 оны төсвийн тодотголд Инновац, цахим бодлогын байнгын хороонд хамаарах төсвийн ерөнхийлөн захирагчид болох Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын төсөвт нийт 97 тэрбум төгрөгийн өөрчлөлт орсныг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд асуулт асууж, хариулт авсны дараагаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбатын бичгээр гаргасан төсөл арга хэмжээний төсөвт өртөг, санхүүжүүлэх дүн, хэрэгжих хугацаанд өөрчлөлт оруулахгүйгээр хэрэгжүүлэх байршил, сумдын тоог цөөрүүлж, өөрчлөх тухай зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэв. 

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд Улсын Их Хурлын гишүүн А.Ганбаатар танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

#ИЦББХ, #“Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл,