Гэрэл зургийг MPA.mn
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга 2023 оны 06 дугаар сард батлагдаж 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Гадаадын этгээдийг тендер сонгон шалгаруулалтад оруулцуулж, худалдан авах ажиллагааг бүрэн цахимжуулсан давуу талтай гэж хууль боловсруулагчид онцолж байсан нь саяхан. Харамсалтай нь нөгөө хууль нь хэрэгжиж эхэлсэн цагаасаа хойш худалдан авах ажиллагаа зохион байгуулж буй төрийн байгууллагын толгойны өвчин болоод хувирсан нь худлаа биш.
Тухайлбал өмнөх хуульд нэг ч аж ахуйн нэгж байгууллага тендерт саналаа ирүүлээгүй тохиолдолд шууд гэрээ байгуулах зохицуулалттай байсан бол шинэчилсэн найруулгаар аж ахуйн нэгж байгууллага санал ирүүлтэл хугацааг сунгаж дахин зарлах зохицуулалтыг оруулсан. Ингэснээс болж худалдан авах ажиллагаа зохион байгуулж буй төрийн байгууллагын ажил сунжирч бүтээн байгуулалтын ажлууд цар наргүй хойшилсон. Нөгөө талдаа ямар нэг байгууллагыг шалгаруулахын тулд шалгуур үзүүлэлтийг бууруулж санал хэлсэн хэн гуай ч шалгарах нөхцөлийг бүрдүүлчихсэн гэхэд болно.
Үнэлгээний хороо тендерт материал ирүүлсэн байгууллагаас хамгийн бага үнийн санал ирүүлсэн байгууллагыг шалгаруулах ёстой. Харамсалтай нь үнээ дагаад чанар муудаж байгаа нь бүтээн байгуулалтын ажлаас харагдах болсон. Бага үнийн дүнгийн арга гээд доод үнийг хэлсэн сайн дурын уран сайханчдаар ажлаа хийлгээд байх уу?
Захиалагч тендер шалгаруулалттай холбоотой хуульд заасан үүргээ зөрчсөн гэж үзвэл ажлын таван өдрийн дотор оролцогч бичгээр сангийн яаманд гомдол гаргахаар тусгасан. Тендерт оролцсон л бол шалгардаг гэсэн ойлголттой компаниуд нь гомдсондоо сангийн яамны үүдийг сахих болсон. Алдсан хүн арван тамтай, авсан хүн нэг тамтайн адил шалгараагүй компани бүрийн нулимсыг сангийн яам арчиж өгч байгаа гэхэд болно. Хуулийн зохицуулалтаас нь болж шалгараагүй компани нь гомдол нэрээр шалгарсан компаниа шантаажилж шархаа нөхдөг боллоо.
Хамтарсан Засгийн газраас метро, дүүжин тээвэр, төв цэнгэлдэх хүрээлэн, станц байгуулах зэрэг томоохон бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөөд буй. Эдгээр томоохон бүтээн байгуулалтыг олон улсын байгууллагуудаар гүйцэтгүүлнэ. Гэвч одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар тендерт гадны байгууллага буюу хуулийн нэршлээр гадаадын этгээд оролцох боломж алга.
Төсвийн тодотголтойгоор төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал УИХ-ын чуулганд хэлэлцэгдээд байгаа. Тендерт монопол болчихсон олигарх компаниуд нь “ҮГҮЙ” гэдэг хариултаар нэмэлт өөрчлөлтийг шүүмжлээд эхэлж. Гэвч шантаажны хуульдаа өөрчлөлт оруулж байж гэмээн бид бүтээн байгуулалтын ажлыг цааш явуулна гэдгийг сануулъя.

#Тенде,