Туркийн баруун хойд хэсэгт хүчтэй үер болж 17 хүн амиа алджээ

Пүрэв гарагт Туркийн Хар тэнгисийн бүсэд болсон үерийн улмаас Кастамону мужид 15 хүн амиа алдаж, Синоп хотод хоёр хүн амиа алдсан бөгөөд эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна. Үерийн улмаас 330 орчим тосгон гэрэл цахилгаангүй болж, таван гүүр нурж, олон барилга эвдэрч зам хаагдахад хүрчээ.
Үерт автсан бүс нутгаас 1,400 гаруй хүнийг нисдэг тэрэг болон завиар нүүлгэн шилжүүлж, 740 орчим хүнийг оюутны дотуур байранд байрлуулж байна гэж Онцгой байдлын хэлтсээс мэдээлэв.
Мөн сүүлийн хоёр долоо хоногийн турш баруун өмнөд муж даяар тархаж, найман хүний аминд хүрч, хэдэн арван мянган га ойг сүйтгэсэн 299 ойн түймрийг хяналтандаа авч чадсан болохыг эрх баригчдын мэдээлсэн байна.
Эх сурвалж: CNN

Хариулах