"Хонины найр" эвент үйл ажиллагааг Төв аймгийн Алтанбулаг сумын Улаанхужирын булан хэмээх газарт 8 дугаар сарын 18-ны өдөр 10 дахь жилдээ зохион байгууллаа.
Энэ үеэр ноос савах, зулах, мориор татах зэрэг уламжлалт аргаар эсгий хийх өв соёлыг сурталчилж, цайны баяр, тогоо нэрэх, дээс нийтгэх, тэмээний ноосоор утас ээрэх, нэхий элдэх, хонь уралдуулах, сайхан эр хонь шалгаруулах, шагай наадгай, аргал түүх тэмцээн, уралдаан болсон юм.
Мөн эсгий болон ноосон эдлэлийн худалдаа, цагаан идээний үзэсгэлэн, морь унах, нум сум, шагайн харваа зэрэг худалдаа, үйлчилгээг олон нийтэд хүргэлээ.
Хустайн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Дашпүрэв нээж үг хэлэхдээ "Хонины найр"-ыг аймгийн тогтмол эвент баяр болох зорилгоор зохион байгуулж эхэлсэн. Гол зорилго нь монгол уламжлалыг таниулах, хонины ашиг шимийг сурталчлах юм. Хонь нь маш их ашиг шимтэй мал бөгөөд ноос, сүү, мах, ясыг нь хүртэл ашиглах боломжтой байдаг. Энэ үйл ажилллагааг сонирхохоор жил бүр 200 орчим жуулчид хүрэлцэн ирдэг” гэв.
"Хонины найр" эвентийг Хустайн цогцолборт газар, Төв аймгийн Аялал жуулчлалын холбоо, Баянсонгинот малчдын бүлэг хамтран зохион байгуулжээ.

#ТӨВ,