Москва Украин руу цөмрөн орсны дараахан Ерөнхийлөгч Владимир Путин хугацаат цэргийн алба хаагчдыг байлдааны ажиллагаанд татан оролцуулахгүй гэж амлаж байв.
Гэсэн хэдий ч Украины цэргийн хүчний Курск мужид хийж буй довтолгооны эсрэг байлдааны ажиллагаанд туршлагагүй цэргийн алба хаагчдыг татан оролцуулсан нь маргаан дагуулж байна.
Украины “Telegram” сувгууд Курскаас олзлогдсон орос цэргүүдийн бичлэгийг нийтэлсэн бөгөөд цэргүүд өөрсдийгөө 19-22 настай, хугацаат цэргийн алба хаагчид гэж тодорхойлсон байна.
Курск муж дахь хугацаат цэргийн албан хаагчдын талаарх нээлттэй мэдээлэл байхгүй ч бие даасан “Вёрстка”-ийн эх сурвалжаас иш татан мэдээлснээр дайралт эхлэх үед тус мужид 100 гаруй хугацаат цэргийн алба хаагч байрлаж байсан бөгөөд тэдний 30 орчим нь одоо олзлогдсон байж магадгүй байгаа аж. Мөн Курскаас гадна Оросын өөр бусад мужийн цэргийн алба хаагчдыг ажиллагаанд татсан байх магадлалтай юм.
Курск дахь хугацаат цэргийн алба хаагчийн нэг ээжийн хэлснээр 52 гэр бүл хүүтэйгээ холбоо тасарсны дараа тэдний хаана байгаа талаар Оросын Батлан хамгаалах яамнаас мэдээлэл авахаар хүлээж байгаа гэв.
Батлан хамгаалах яамнаас хариулт хайхын зэрэгцээ ар гэрийнхэн нь Ерөнхийлөгч Путинд хандан Курск дахь байлдааны бүсээс хугацаат цэргийн алба хаагчдыг эргүүлэн татахыг хүссэн өргөдөл гаргажээ.
Тэд өргөдөлдөө туршлагагүй, бэлтгэл сургуулилтгүй цэргүүдийг “аврахыг” Путинээс хүссэн бөгөөд одоогоор 7,700 гаруй хүн гарын үсэг зурсан байна.
Хуулийн дагуу 18-30 насны бүх эрчүүд Зэвсэгт хүчинд алба хааж, цэргийн анхан шатны мэдлэг эзэмших үүрэгтэй. Цэргийн алба хаахаас зайлсхийвэл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг.
Украины “Telegram” сувгуудын нийтэлсэн бичлэгт гарсан Ярослав Типусяк өнгөрсөн долоо хоногт Оросын Курск мужаас Киевийн цэргүүдэд олзлогдсоныхоо дараахан Украинд 19 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ. Тэрээр өөрийгөө тулалдаанд бэлтгэгдээгүй болохыг бичлэгт ярьсан байна.
“Бид буудлагын талбай руу нэг удаа очсон. Би хоёр удаа буудсан. Зарим нь аз таарч гурав, дөрвөн удаа буудсан. Би дахиж буудаагүй” гэж Типусяк цэргийн бэлтгэлээ дурсан ярьжээ.
Өмнө нь ЗХУ бэлтгэл багатай хугацаат цэргийн алба хаагчдыг мэргэжлийн гэрээт цэргүүдтэй зэрэгцүүлэн Афганистан болон Чечений дайн руу явуулж байсан нь иргэдийн дургүйцлийг хүргэж байсан мөн түүхтэй.
Гэсэн хэдий ч хуулинд зааснаар хугацаат цэргийн алба хаагчдыг “бүх эрх, үүрэг бүхий цэргийн албан хаагчид гэж үздэг” бөгөөд хугацаат цэргийн албан хаагчийг цэрэгт татагдаж, цэргийн анхан шатны мэдлэг эзэмшсэнээс хойш ердөө дөрөвхөн сарын дараа тусгай үүрэг гүйцэтгэхээр байлдааны ажиллагаанд илгээх боломжтой байдаг байна.
Эх сурвалж: The Moscow Times

#курск, #ОРос, #Украины дайралт, #хугацаат цэргийн алба хаагч,