Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) Африкийн зарим хэсэгт гарсан мпок буюу сармагчны цэцэг өвчний дэгдэлтийг олон улсын хэмжээнд анхаарал хандуулах шаардлагатай нийгмийн эрүүл мэндийн онц байдал хэмээн зарлажээ.
Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад (БНАКУ) энэхүү гоц халдварт өвчний улмаас дор хаяж 450 хүн нас барсан байна.
Өдгөө уг өвчин төв болон зүүн Африкийн зарим хэсэгт тархаад байгаа бөгөөд эрдэмтэд өвчний шинэ хувилбарын тархалтын хурд, нас баралтын өндөр түвшинд санаа зовж байгаа аж.
Өвчин цаашид Африкийн бусад хэсэг болон бусад орнуудад тархах боломж “маш санаа зовоосон” түвшинд байгаа тул “Дэгдэлтийг зогсоож, хүний амь насыг аврахын тулд олон улсын зохицуулалттай хариу арга хэмжээ авах нь чухал” болохыг ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейюс онцолсон байна.
Сармагчны цэцэг нь бэлгийн хавьталд орох, арьсаар хүрэлцэх, өөр хүнтэй ойрын зайнд ярих, амьсгалах замаар дамждаг. Өвчний үед томуу төст өвчний шинж тэмдэг илэрч, арьсан дээр тууралт үүсдэг бөгөөд үхэлд хүргэх боломжтой хүнд өвчин юм. (100 тохиолдол тутмын дөрөв нь үхэлд хүргэдэг)
Сармагчны цэцэг өвчний үндсэн хоёр төрөл байдаг – “Clade 1” ба “Clade 2”.
2022 онд харьцангуй зөөлөн “Clade 2”-оор үүсгэгдсэн дэгдэлтийн улмаас ДЭМБ нийгмийн эрүүл мэндийн онц байдал зарлаж байв. Харин энэ удаагийн дэгдэлт нь өвчилсөн хүмүүсийн 10 хүртэлх хувь нь нас бардаг илүү аюултай “Clade 1”-ээр үүсгэгдсэн байна.
Өнгөрсөн оны есдүгээр сард вирус өөрчлөгдөж “Clade 1b” нэртэй хувилбар үүсгэхэд хүргэсэн бөгөөд тэр цагаас хойш маш хурдан тархжээ.
Он гарснаас хойш БНАКУ-д уг өвчний 13,700 гаруй тохиолдол бүртгэгдэж, дор хаяж 450 хүн нас барсан байна. Одоогоор Бурунди, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Кени, Руанда зэрэг Африкийн орнуудад илрээд байгаа.
Нийгмийн эрүүл мэндийн онц байдал зарласнаар өвчний талаарх судалгаа шинжилгээ, санхүүжилт нэмэгдэж, олон улсын нийгмийн эрүүл мэндийн бусад арга хэмжээний хэрэгжилт хурдсах давуу талтай юм.
2022 оны долдугаар сард сармагчны цэцэг өвчний “Clade 2” төрөл Европ болон Азийн зарим орныг оролцуулаад 100 орчим оронд тархаж, 87,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 140 хүн нас барсан байна.
Хэдийгээр хүн бүр халдвар авах боломжтой ч гол төлөв эрчүүдтэй бэлгийн хавьталд орсон эрчүүдэд илэрч байсан ба өвчлөлд өртөмтгий бүлгийг вакцинжуулснаар дэгдэлтийг хяналтдаа авч чадсан юм.
Эх сурвалж: BBC

#онцолсон, #Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, #Сармагчны цэцэг өвчин, #мпокс, #нийгмийн эрүүл мэндийн онц байдал,