Гэрэл зургийг MPA.mn
2024-2025 оны хичээлийн шинэ жил эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдсэн байна. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах 77,285 хүүхэд байгаагаас Улаанбаатар хотын төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцах 38,398 хүүхэд байна.
Дүүргээр нь авч үзвэл:
Багануур дүүрэг 620
Багахангай дүүрэг 113
Баянгол дүүрэг 5,807
Баянзүрх дүүрэг 10,425
Налайх дүүрэг 882
Сонгинохайрхан дүүрэг 7,890
Сүхбаатар дүүрэг 3,178
Хан-Уул дүүрэг 6,699
Чингэлтэй дүүрэг 2,785 хүүхэд байна.
Өнгөрсөн жилийн хувьд төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аар дамжуулан 28,979 хүүхэд элсэлтийн бүртгэлээ амжилттай баталгаажуулжээ.
Энэ жил 2018.01.01-2018.12.31-ний хооронд төрсөн хүүхдүүд цахим бүртгэлд хамрагдах боломжтой бөгөөд 2017 онд төрсөн болон цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд харьяа, дүүргийн төрийн өмчийн сургууль дээр өөрийн болон хүүхдийн бичиг баримтыг бүрдүүлэн очно.
Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл 2024.08.12-2024.08.25-ны өдрүүдийн хооронд Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia -аар цахимаар зохион байгуулагдах юм.
Элсэлтийн бүртгэлийн хийлгэхийн өмнө хүсэлт гаргах гэж буй тухайн хүүхдийн хувьд элсэлтийн бүртгэлийн төлөв нь дараах 7 төрөлтэй байна. Үүнд:
• Төлөв 1: “Хамран сургах тойрог тодорхойгүй” – /Шилжилт хөдөлгөөн хийсний улмаас хамран сургах тойргийн сургууль тодорхойгүй байна. Та маргааш өдрийн 13:00 цагаас хойш дахин шалгана уу./
• Төлөв 2: “Хянагдаж байгаа” - /Хамран сургах тойргийн сургууль нь таны хүүхдийг элсэгчээр бүртгэх эсэх шийдвэр дээр ажиллаж байна./
• Төлөв 3: “Түр түдгэлзүүлсэн” – /Хамран сургах тойргийн сургууль нь элсэгчийн бүртгэлийг түр түдгэлзүүлсэн байна. Тайлбар: Ж/нь: Бичиг баримтаа ... сарын ...-ны ... цагт сургууль дээр ирж уулзана уу.
• Төлөв 4: “Бүртгэхээс татгалзсан” - /Хамран сургах тойргийн сургууль нь таны хүүхдийг элсэгчээр бүртгэхээс татгалзсан байна. Тайлбар: Тухайн хаяг дээр оршин суудаггүй тул элсэлтийн бүртгэл хийхээс татгалзав./
• Төлөв 5: “Бүртгүүлэх боломжтой” - /Хамран сургах тойргийн сургууль нь элсэгчээр бүртгэсэн байна. Та элсэлтийн бүртгэлийг баталгаажуулах боломжтой./
Энэ төлөвтэй хүүхдийн хувьд элсэлтийн бүртгэлийг “Баталгаажуулах” болон “Татгалзах” товч идэвхтэй байх бөгөөд бүртгэлийг баталгаажуулах эсэх сонголтоо хийх боломжтой байна.
o “Баталгаажуулах” товч дарахад “Элсэлтийн бүртгэлээ баталгаажуулахдаа итгэлтэй байна уу?” мэдээллийг харуулаад “Тийм” эсвэл “Үгүй” товчнууд бүхий Анхааруулах цонх гарна.
“Тийм” сонголт хийсэн бол “Таны элсэлт баталгаажуулах хүсэлтийг хүлээн авлаа.” гэсэн мэдээлэл харуулаад “Ойлголоо” товч дарснаар хүсэлтийг илгээнэ. Энэ үед элсэлтийн төлөвийг “Элсэлт батлагдсан” төлөвт шилжүүлнэ.
“Үгүй” сонголт хийсэн бол “Элсэлтийн бүртгэлийн мэдээлэл”-ийн хэсэгт шилжинэ.
“Татгалзах” товч дарахад “Элсэлтийн бүртгэлээс татгалзахдаа итгэлтэй байна уу?” мэдээллийг харуулаад “Тийм” эсвэл “Үгүй” товчнууд бүхий Анхааруулах цонх гарна. “Тийм” сонголт хийсэн бол “Таны элсэлтээс татгалзах хүсэлтийн хүлээн авлаа.” гэсэн мэдээлэл харуулаад “Ойлголоо” товч дарснаар хүсэлтийг илгээнэ. Энэ үед элсэлтийн төлөвийг “Элсэлтээс татгалзсан” төлөвт шилжүүлнэ.
Үгүй сонголт хийсэн бол “Элсэлтийн бүртгэлийн мэдээлэл”-ийн хэсэгт шилжинэ.
• Төлөв 6: “Элсэлтээс татгалзсан” - /Эцэг эх, асран хамгаалагчийн хүсэлтээр элсэлтийн бүртгэлээс татгалзсан байна. Жич: Та элсэлтийн татгалзсан хүсэлтээ өөрчлөн тухайн сургуульд элсэх бүртгэлийг баталгаажуулах боломжтой./
Зөвхөн энэ төлөвтэй хүүхдийн хувьд элсэлтийн бүртгэлийг зөвхөн “Баталгаажуулах” товч идэвхтэй, “Татгалзах” товч идэвхгүй байх бөгөөд бүртгэлийг баталгаажуулах боломжтой байна.

• Төлөв 7: “Элсэлт батлагдсан”-/Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл батлагдсан./ төлөв харуулна.
Хэрэв та цахимаар бүртгүүлэх боломжгүй байгаа тохиолдолд өөрт ойр байрлах төрийн өмчийн сургууль дээр хүүхдийн болон эцэг эх, асран хамгаалагчийн бичиг баримттайгаа очиж, дэмжих багийн тусламжтайгаар элсэлтийн бүртгэлийг баталгаажуулах, цуцлах боломжтой.

#онцолсон, #E-Mongolia, #Нэгдүгээр анги,