Live
БОЛОВСРОЛ

БШУЯ: Цэцэрлэгийн хүүхдүүд ангидаа МАСК ЗҮҮХГҮЙ

2021-2022 оны хичээлийн жилд цэцэрлэгүүдэд ээлжийн багш ажиллуулах болон бусад зохицуулалтын талаар БШУЯ-наас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр БШУЯ-ны сургуулийн өмнөх боловсролын дарга Ж.Мягмар “Энэ хичээлийн жилд цэцэрлэгийн бэлтгэх зүйлийг гурван сараар нь эцэг эхчүүдээс авна. Цагийн хувьд урдын адил 08.00-18.00 цаг байна. Нэг ангид 25 хүүхэд байхаар зохион байгуулалт хийнэ.

Тухайн цэцэрлэгийн нэг ангид халдвар илэрвэл тухайн анги шууд 14 хоногийн зайн сургалтад шилжинэ. Хүүхэд ангид маск зүүхгүй, өглөө ирээд гараа угааж халуунаа хэмжүүлээд ангид орно. Харин гэр-цэцэрлэг гэсэн чиглэлд заавал маск зүүнэ. Мөн эцэг эхчүүд хүүхдээ гадуур дагуулж явахгүй байх, анги руу тоглоом, идэх зүйл гаднаас оруулахгүй. Эцэг эхчүүдийн хариуцлага маш өндөр байх ёстой. Ингэж чадвал таны хүүхдийн цэцэрлэг танхимаар хичээллэсээр байх болно” гэлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet