Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо сум наймдугаар сарын 7-9-нд түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэн, дараагийн 100 жилийнхээ хөгжлийн шанг татаж байна. Сумдын наадамд Монгол орны өнцөг булан бүрээс эл нутгийн уугуул, суугуул зон олон цугларчээ.
Энэхүү арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба, УИХ-ын гишүүд, Өмнөговь аймаг, сумдын үе үеийн удирдлагууд, “Эрдэнэс Оюу Толгой” ХК, “Оюу толгой” компанийн төлөөллүүд хүрэлцэн ирж, нутгийн зон олонтой хамтдаа наадаж байна.
Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж буй бодит хувь нэмэр, сумын ард иргэдийн ажил үйлс, гавъяа зүтгэлийг нь өндрөөр үнэлж Өмнөговь аймгийн Ханбогд сумыг Алтан гадас одонгоор шагналаа.
ФОТО: Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #онцлох зураг, #Өмнөговь аймгийн Ханбогд, #Манлай, #Баян-Овоо,