Гэрэл зургийг MPA.mn

Ховд аймгийн нутаг дэвсгэрийн 56 хувьд зуншлага хэвийн, 44 хувьд гандуу байна.  

Ховд аймаг 17 сум, 91 багтай. Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс хийсэн ажиглалт, судалгаагаар өнгөрсөн арав хоногт ургамлын ургалтын төлөв байдал сайжирчээ.

Одоогийн байдлаар сумдад бэлчээрийн ургамлын дундаж өндөр 2-11 см байна.

Чандмань, Зэрэг, Дарви, Дөргөн, Мянгад, Ховд, Мөнххайрхан, Дуут, Цэцэг сумын нутагт бэлчээрийн ургамлын ургалт сайн, зуншлага хэвийн байгаа бол бусад сумын нутгаар гандуу, дунд үнэлгээтэй байна. 
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр ойрын өдрүүдэд буюу энэ сарын 13-16-нд зарим газраар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрэх ба борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температурын хувьд уулархаг нутгаар шөнөдөө +10+15 градус, өдөртөө +25+30 градус, бусад нутгаар шөнөдөө +15+20 градус, өдөртөө +30+35 градус дулаан байх төлөвтэй.   

#Ховд,