Зуны спортын XXXIII наадам 12 дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ өдрүүдэд манай чөлөөт бөхийн тамирчид Олимпын тэмцээндээ өрсөлдөж байгаа юм. Өчигдөр шөнө эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд гавьяат тамирчин Д.Отгонжаргал хүрэл медалийн төлөө барилдаж, ялагдлаа. Тэрбээр Хятадын Фэн Зичид 4:6-гаар дийлдэв. Өмнө нь хоёр бөх хоорондоо хоёр таарахад манай тамирчин ялагдаж байсан бөгөөд Олимпын дэвжээнд хариугаа авахаар дэвжээнд гарсан ч дийлсэнгүй.

Тэгвэл өнөөдөр манай гурван бөх барилдах хуваарьтай байна. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Хулан дагах барилдаантай. Түүний өрсөлдөгч нь АНУ-ын тамирчин, дэлхийн аварга Доминик Парриш. Хоёр тамирчин 2022 оны ДАШТ-д хоорондоо таарч, манай бөх ялагдаж байв. Б.Хулан түүнээс Олимпын дэвжээнд даагаа нэхэх нь ээ. Барилдаан Улаанбаатарын цагаар 17:00 цагт эхэлнэ.  Ялбал “Токио-2020” наадмын мөнгөн медальт Хятадын Пан Чианютай 00:15 цагаас хүрэл медалийн төлөө барилдана.

Мөн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Хонгорзул Хятадын бөх Кешин Хунтай эхний тойрогт таарлаа. Ялбал Нигер, Алжирын дийлсэнтэй барилдахаар сугалаа татав.

Харин эрэгтэйчүүдийн 86 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Бат-Эрдэнэ ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азербайжаны бөх Осман Нурмагомедовтой барилдана. Ялсан тохиолдолд Сан Марино, Украйны бөхчүүдийн дийлсэнтэй нь хоёрдугаар тойрогт таарна. Дээрх хоёр жингийн хэсгийн барилдаан  Улаанбаатарын цагаар 18:00 цагт эхэлнэ.

#онцолсон, #Олимп,