Оросын талд тагнуул хийсэн хэрэгт сэжиглэгдэж буй Британи иргэнийг Германд баривчилжээ

Их Британийн иргэн ОХУ-ын талд мэдээлэл дамжуулж, тагнуул хийсэн хэргээр Германд баривчлагджээ. Түүнийг энэ долоо хоногийн мягмар гарагт Берлин хотын ойролцоох Потсдам хотод баривчилсан бөгөөд түүний гэр, ажлын байранд нэгжлэг хийсэн байна.
Дэвид С гэдэг нэртэй хүн Берлин дэх Британийн элчин сайдын яаманд ажилладаг бөгөөд тэрбээр “үл мэдэгдэх хэмжээний” мөнгөний хариуд Оросын тагнуулын албанд “хамгийн багадаа нэг удаа” бичиг баримт шилжүүлсэн гэж Германы холбооны прокурорууд мэдэгджээ. Мөн баривчилгааг Их Британи, Германы хамтарсан мөрдөн байцаалтын үр дүнд хийгдсэн гэж мэдэгдэлд дурдсан байна.
Германы Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Берлин энэ хэргийг маш нухацтай авч үзэж байгааг мэдэгдээд, “ойрын холбоотон нь Германы нутаг дэвсгэр дээр тагнуул хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.
Сүүлийн жилүүдэд болсон хэд хэдэн онцлох үйл явдлын дараа Герман болон Их Британийн Орос улстай харилцах харилцаа аль хэдийн сулраад байгаа юм.
Эх сурвалж: BBC

Хариулах