Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Шинэ Хархорум” хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын үзэсгэлэнтэй танилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, Их эзэн Чингис хаан, түүнийг залгамжилсан их хаадын суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, дэлхий дахинд сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх нь Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монголчуудын эрхэм үүрэг гэдгийг онцоллоо.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-д “2021-2030 онд Орхоны хөндийд шинэ хотын байршлыг тодорхойлж, Техник, эдийн засгийн үндэслэл, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ” гэж заасныг дурдав.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын эртний төрт улсуудын ариун гал голомт болсон дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд Их Монгол Улсын нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан гэдгийг тэмдэглэж, зарлигийн хэрэгжилтийг хангах хүрээнд цаашид ажлаа эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцлов.

Шинэ Хархорум хотыг өвөг дээдсийн байгуулсан төрт ёс, түүх, соёлын үнэт зүйлийг шингээсэн, тогтвортой хөгжлийг дэмжсэн, нүүдлийн болон суурин иргэншлийг орчин үеийн чиг хандлагатай хослуулсан, аялал жуулчлал, засаг захиргааны төв болсон эко, ухаалаг хот байхаар төлөвлөх учиртайг тодотголоо.

Энэхүү түүхэн бүтээн байгуулалт нь ихээхэн цаг хугацаа, төсөв хөрөнгө, хөдөлмөр, зүтгэл шаардах бөгөөд төр засаг, түмэн олноороо нэгдэн нийлж, нэгэн зорилгын төлөө тууштай зүтгэж чадвал Шинэ Хархорум хотоо сэргээн байгуулж чадна гэлээ.

Түүнчлэн “Шинэ Хархорум” хотын Ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/ боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад бүтээлээ ирүүлж, Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Хот төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэнд идэвхтэй оролцож буй хот төлөвлөлтийн мэргэжилтэн, архитектор, инженер, эрдэмтэн, судлаачид болон шүүгчид, нийт зохион байгуулагчдад гүн талархал илэрхийлж, амжилт хүслээ.

Олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын хоёрдугаар шатанд тэнцсэн 36 багийн бүтээлийг олон нийтэд танилцуулж, санал авах зорилгоор 07 дугаар сарын 28-ны өдөр нээсэн хот төлөвлөлтийн үзэсгэлэн өнөөдөр өндөрлөж,  шилдэг таван багийн бүтээлийг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр эцэслэн шалгаруулна.

Сонгон шалгаруулалтын хоёрдугаар шатанд БНХАУ, ОХУ, Турк, Австрали, Итали, БНСУ, Их Британи, Казахстан, Польш, Болгар, Бруней, Мексик, Бангладеш, Сингапур, Индонез, Хорват, Серби зэрэг улсын 36 багийн бүтээл шалгараад байгаа юм.

#“Шинэ Хархорум” хот,