Live
УЛС ТӨР

ЗАСГИЙН ГАЗАР: Намрын ургац хууралтад оюутан, цэргүүдийг оролцуулна

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаар ургац хураалтын талаарх тогтоол батлагдлаа. Энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулахад өндөр ургац хурааж авах төлөвтэй байна. Энэ онд 616 мянган га талбайд үр тариа тарьсан. Үүний 461.8 мянга га-д улаанбуудай, 19.1 мянган га-д төмс, 9.4 мянган га-д хүнсний ногоо, 86.4 мянган га-д тосны ургамал нийт 4.7 мянган га-д жимс жимсгэнэ тариалсан. Соёололт болон технологийн хувьд 90 хувийн сайн дүнтэй байгаа.

Намрын ургац хураалтад 8000 ажилтан хэрэгтэй байгаа. Иймд ургац хууралтад оюутан, цэргүүдийг оролцуулж, өдрийн 50 мянган төгрөгөөр цалинжуулна. Мэдээж тус ажлыг сонирхсон хувь хүн байж болно. ААН-үүд гэрээгээ байгуулаад ажиллана” гэлээ.

Түүний дараа Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар автозам болон төмөр замын бүтээн байгуулалтын асуудлыг танилцуулсан юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet