“Boeing”-ийн “Starliner” капсулаар зургадугаар сарын 6-нд тойрог замд хүрсэн НАСА-ийн хоёр сансрын нисгэгчийн Олон улсын сансрын станцаас буцах хугацаа капсулд үүссэн техникийн саатлын улмаас тодорхойгүй хэвээр байна.

Батч Вилмор, Сунита Уильямс нар зургадугаар сарын эхээр аяллаа эхлүүлсэн бөгөөд сансрын станцад долоо хоног орчим байхаар төлөвлөж байв. Гэвч сансрын хөлгийн нислэгийн зам, өндрийг өөрчлөхөд ашигладаг жижиг хөдөлгүүрт гарсан алдаа болон бага хэмжээний гелий алдагдсанаас болж буцах хугацаа нь хойшлогдсон юм. 

Өнгөрсөн сард “Boeing”-ийн хэвлэлийн төлөөлөгч дээрх асуудлууд “бүгд тогтвортой болсон бөгөөд буцах ажиллагаанд саад болохгүй” гэж мэдэгдэж байв.

“Өмнө нь унтраад байсан таван хөдөлгүүрийн дөрөв нь хэвийн ажиллаж байгаа. Одоогийн байдлаар 27 хөдөлгүүрээс зөвхөн нэг нь идэвхгүй байгаа гэсэн үг. Энэ нь буцах даалгаварт асуудал үүсгэхгүй” гэж тухайн үед мэдэгдэлдээ өгүүлсэн юм.

НАСА болон “Boeing” компанийн албаны хүмүүс мөн техникийн хүндрэл нь даалгаварт заналхийлэхгүй бөгөөд сансрын нисгэгчид тэнд гацаагүй гэж мэдэгдэж байсан.

Харин энэ сарын эхээр НАСА капсулын гүйцэтгэлийг хангахын тулд шалгалт хийсээр байгаагаа зарлаад, сансрын нисгэгчдийн буцах хугацааг товлох хараахан болоогүй байгааг мэдэгдсэн.

Тэгвэл пүрэв гарагт НАСА болон “Boeing”-ийн албаны хүмүүс мөн л инженерүүд сансрын хөлөгт гарсан техникийн саатлыг үргэлжлүүлэн шалгасаар байгаа тул буцах товыг зарлахад бэлэн биш байгааг мэдэгджээ.

НАСА-ийн арилжааны багийн хөтөлбөрийн менежер Стив Стич “Бид бэлэн болмогцоо гэртээ харина” гэж хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна. Мөн тэрээр сансрын нисгэгчдийг аюулгүй авчрах нь нэн тэргүүний зорилт бөгөөд үүний тулд өөр капсул ашиглах зэрэг нөөц хувилбаруудыг судалж байгаагаа хүлээн зөвшөөрчээ.

НАСА-ийн инженерүүд саяхан Нью Мексикогийн элсэн цөлд хөдөлгүүрт үүссэн асуудлыг бүрэн ойлгохын тулд туршилт хийж дуусгасан байна. Албаны хүмүүсийн хэлснээр асуудлын шалтгаан нь тефлон лац байж болзошгүй гэж үзэж байгаа ч нэмэлт дүн шинжилгээ шаардлагатай гэв.

Эх сурвалж: The Guardian

#наса, #сансрын нисгэгч, #Boeing, #Starliner, #Сунита Уильямс, #Батч Вилмор,