Боловсролын сайд П.Наранбаяр 2024 оны 7 дугаар сарын 23-нд Хувийн хэвшлийн бага дунд сургуулиудын холбооны төлөөллийг  хүлээн авч уулзав. 
Хувийн хэвшлийн сургуулиуд Монголын боловсролыг сонголттой болгох, олон улсын шилдэг арга технологийг нэвтрүүлэх, боловсролын чанар, багшийн үнэлэмжийг дээшлүүлэх, төрийн ачаанаас үүрэлцэх зэрэг томоохон үүрэг гүйцэтгэж ирснийг сайд онцлоод өнөөгийн хуулийн хүрээнд түншлэн хамтран ажиллахаа илэрхийлэв. 

Холбооны зүгээс Боловсролын ерөнхий хуульд зарим нэг өөрчлөлт оруулах хэрэгцээ байгааг дурдаад боловсролын салбарын хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулах, шаардлагатай асуудлуудад өөрсдийн дуу хоолойгоо хүргэх механизм шаардлагатайг онцлов. 

#Боловсролын сайд П.Наранбаяр, #Боловсролын яам, #Хувийн хэвшлийн бага дунд сургуулиудын холбоо,