АДАПТ төслийн хүрээнд Дорнод аймаг, Гурванзагал сумын нутагт байх "Мэлхийн булаг"-ыг 2023 онд хашиж хамгаалснаар ундарга нь сэргэж урсгал нэмэгдсэн байна. 
Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшлын нэг үр дагавар бол гадаргын ус хатаж ширгэх, урсац хэмжээ багасах, усны хомсдол бий болох явдал юм. 
Доройтолд орсон булгуудын байгалийн аясаар сэргэх боломжийг бүрдүүлэх, усны цэвэр цэнгэг чанарыг хадгалах үүднээс АДАПТ төслийн хүрээнд зорилтот 4 аймаг болох Сүхбаатар, Ховд, Завхан, Дорнод аймагт булгийн эхийг байгальд ээлтэй аргаар хашиж хамгаалж байна. 

Булгийн эхийг хамгаалахдаа: 
- Байгальд халгүй аргаар буюу налуу загвараар хашааны шонг газар ухаж суулгахгүйгээр хашааг барих;
- Хашааг зөөвөрлөх, дахин ашиглах боломжтой;
- Булаг орчмын хөрс, ургамлыг хүн малын хөлд талхлагдахгүй байх нөхцөлийг хангах; 
- Булгийн усыг малын баас, шээс зэрэг шим бохирдлоос хамгаалах;
- Булаг орчмын хөрс, ургамал байгалийн нөхцөлөөр сэргэх боломжийг бүрдүүлэн хамгааллаа.

#Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, #UNDP in Mongolia - НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр,