Долоодугаар сарын 23-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Бэлтэс, Шишхэд, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, Ерөө зүүн хажуугийн Эг, Хурх, Барх, Онон, Хэрлэн, Хангай нурууны арын Орхон гол Сэлэнгэ мөрний дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-85 см нэмэгдэж, Туул /Босгийн гүүр-Улаанбаатар-Лүн-Заамар/, Хэрлэн /Мөнгөнморьт-Өндөрхаан-Чойбалсан/ гол үерийн түвшинг 10-40 см давсан байдалтай байгаа бол Үүр голын усны түвшин аюул түвшнээс буусан хэдий ч үерийн түвшинг 105 см давсан байдалтай нэлээд элбэг устай байна. 

21-ний өдрийн борооны улмаас  Тэрэлж , Туул голын эхээр усны түвшин 70-120 см огцом нэмэгдсэн ба Туулын үерийн шилжилт өнөөдөр Улаанбаатар хотод өглөө 8 цагийн байдлаар 65 см нэмэгдэж , үерийн аюултай түвшинд дөхөн үерлэж байна. Цаашид ч түвшин нэмэгдэх хандлагатай байна. 

Маргааш буюу 7 дугаар сарын 24-нд Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд усны түвшин 15 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 10 см  даван үерлэх хандлагатай байна. 
Ойрын өдрүүдэд Хэнтийн уулсаар бороотой байх төлөвтэй байгаа тул гол ус цатгалан, хальсан, үертэй буй энэ нөхцөл дээр дахин хур бороо орсноор нөхцөл байдал улам хүндрэх магадлал өндөр байна.  

Иймд ард иргэд болон холбогдох мэргэжлийн байгууллагуудыг Ус, цаг уурын байгууллагаас өдөр бүр гаргаж буй мэдээлэл, сэрэмжлүүлэгийг байнга, онцгой анхаарч байхыг сануулж байна.  

#Хэрлэн гол, #ЦУОШГ, #ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар,