ДЭЛХИЙН МЭДЭЭ

НҮБ: Насанд хүрээгүй хүүхдийн гэрлэлтийг эсэргүүцэж байна

Зимбабве улсын зүүн хэсэгт орших Маранж хотод 14 настай Санахай Мачаяа охин сүмд амаржсаныхаа дараа нас барсан бөгөөд энэ явдал хүний эрхийн төлөө тэмцэгчдийн дургүйцлийг төрүүлж, НҮБ тус улс дахь насанд хүрээгүй хүүхдийн гэрлэлтийг эсэргүүцэв.

Зимбабве дахь НҮБ-ын салбар оффисын мэдээлснээр тус улсад гурван охин тутмын нэг нь 18 нас хүрэхээсээ өмнө гэрлэсэн байх магадлалтай гэжээ. Мөн Зимбабве улсад гэрлэлтийг зохицуулдаг хоёр хууль байдаг ч гэрлэх доод насыг аль ч хуулинд заагаагүй бол уламжлалт хуулиар олон эхнэр авахыг зөвшөөрдөг байна. Парламентаар шинэ хуулийн төсөл хэлэлцэж байгаа бөгөөд гэрлэлтийн хуулиудыг нэгтгэж зохицуулах, 18 -аас доош насны хүнтэй гэрлэхийг хориглох, насанд хүрээгүй хүүхэдтэй гэрлэх явдалтай холбогдсон хүнийг яллах зорилготой аж.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр охин өнгөрсөн сард нас барсан гэж мэдээлсэн боловч энэ хэрэг өнгөрсөн долоо хоногт ил болсон юм. Цагдаагийн газар охины үхэлд хүргэсэн нөхцөл байдлыг судалж байгаа гэж мэдэгджээ.

Эх сурвалж: The Guardian

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet