Арвайхээрээс Мандалговь чиглэлийн авто замын ажил эхэллээ. 2024 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Арвайхээр – Мандалговь  Чойр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн 505 км авто замыг барих 17,9 тэрбум төгрөгийн төсвийг баталсан.

Энэ бүтээн байгуулалтын эхний үе шат болох Арвайхээр – Мандалговь чиглэлийн 2.61 км авто зам болон Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн авто замтай нийлэх 2 түвшний уулзвар 6.12 км замын ажлыг 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлүүлж, 11 дүгээр сарын 20-нд ашиглалтад оруулна.

Замын ажил эхэлж байгаатай холбогдуулан Улаанбаатараас Арвайхээр чиглэлийн А0301 улсын чанартай авто зам буюу Улаанбаатар талаасаа 410-412 дахь километрт түр замаар зорчуулах аж. 

#ӨВӨРХАНГАЙ,