Лхагва гарагт Парис хотын дарга Анн Идалго Олимпын нээлт зохион байгуулагдах Сена мөрний ус цэвэрхэн болсныг харуулахын тулд голын усанд сэлжээ.

Энэ сарын сүүлээр хотын III Александр гүүрэн; триатлоны тэмцээн эхлэх гэж байгаа ч албан ёсны шинжилгээгээр зургадугаар сарын 3-аас долдугаар сарын 2-ны хооронд ихэнх өдрүүдэд гэдэсний савханцрын нянгийн хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн нь тамирчдын эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулах магадлалтай гэж олон нийт эмээж байна.

Тэгвэл 65 настай Идалго ус бохирдолгүй болсныг батлахаар лхагва гарагт голын усанд сэлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Францын Спортын сайд Амели Оудеа-Кастера мөн Сена мөрөнд сэлсэн.

“Энд сэлэх маш сайхан байна. Энэ миний мөрөөдөл байсан, одоо бодит боллоо ... Наадмын дараа бид Парисын иргэд болон жуулчдад зориулсан голын эрэг дээрх усан бассейнтай болно” гэж усанд сэлснийхээ дараа Идалго сэтгүүлчдэд хэлжээ.

Бохирдлоос болж 100 гаруй жилийн турш усанд сэлэх хориотой байсан Сена мөрнийг цэвэрлэхэд 1.4 тэрбум евро зарцуулсан хэдий ч усанд сэлэлтийн тэмцээн зохион байгуулахад тохиромжтой эсэх талаар санаа зовнил байсаар байна.

Албан ёсны шинжилгээний хариунаас харахад нэг удаагийн хур тунадас нь гэдэсний савханцрын хэмжээг огцом нэмэгдэхэд хүргэдэг ба саяхан буюу зургадугаар сарын 30-нд өмнөх өдөр нь орсон борооны дараагаар III Александра гүүрний орчимд гэдэсний савханцрын хэмжээ 2000 CFU/100 мл болж нэмэгджээ. Энэ нь дэлхийн триатлоны стандартад заасан усны чанарт шаардагдах хэмжээнээс хоёр дахин их үзүүлэлт юм.

Харин өнгөрсөн долоо хоногт хийсэн шинжилгээгээр голын усан дахь бактерийн хэмжээ анх удаа зөвшөөрөгдөх түвшинд хүрсэн болохыг хотын захирагчийн албанаас мэдэгдсэн.

Парис-2024 наадмын нээлтийн ёслолын ажиллагаа төлөвлөгөөний дагуу долдугаар сарын 26-нд Сена мөрөнд болно. Гэвч саяхан буюу зургадугаар сарын 24-нд болох байсан нээлтийн бэлтгэл аадар борооны дараа усны урсац нэмэгдсэний улмаас цуцлагдсан байна.

Эх сурвалж: CNN

#Парис, #Франц, #хотын дарга Анн Идалго, #Сена мөрөн,