Лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены Ковид-19-ийн шинжилгээний хариу эерэг гарсан бөгөөд түүнд нус гоожих, хий ханиалгах зэрэг хөнгөн шинж тэмдэг илэрч байгааг Цагаан ордон мэдэгдэв.
Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьерын мэдэгдлийн өмнө Латин иргэдийн эрхийг хамгаалах байгууллага болох “UnidosUS”-ын тэргүүн Байденыг Ковид-19-ийн улмаас төлөвлөсөн арга хэмжээнд үг хэлэх боломжгүй болсныг мэдэгдээд байсан аж.
Шинжилгээний хариу нь эерэг гарах үед 81 настай Байден Лас Вегаст сонгуулийн кампанит ажлаар явж байжээ.
Хувийнх нь эмчийн хэлснээр тэрээр ковидын эсрэг Паксловидын эмчилгээг эхлүүлсэн бөгөөд АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн удирдамжийн дагуу Делавэр мужийн Рехобот эрэг дэх гэртээ тусгаарлагдах гэнэ.
Эх сурвалж: CNN