Live
БОЛОВСРОЛ

Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлтэй холбоотой асуудлаар БШУЯ-наас мэдээлэл хийж байна

БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир “Энэ онд улсын хэмжээнд нэгдүгээр ангийнхны бүртгэлийг 100 хувь цахимаар явуулна. Өмнө нь эцэг, эхчүүд өөрсдөө мэдээллээ оруулж, бүртгүүлдэг байсан бол тухайн харьяа боловсролын газрын дарга нар эрхийнхээ хүрээнд улсын бүртгэлийн мэдээллийн системээс зургаан настнуудын мэдээллийг авч, хамран сургах тойргийн хүрээнд харьяа сургуульд нь хуваарилна. Хүүхдүүд хаягийнхаа дагуу харьяа сургуульдаа наймдугаар сарын 16-н гэхэд хуваарилагдаж дуусна.

Үүнээс хойш эцэг эх, асран хамгаалагч нь системд нэвтэрч бүртгэлийг баталгаажуулснаар сургууль нь анги бүлгийг хуваарилна. Хүүхдийн эрхийг зөрчихгүй ялгаатай байдал үүсгэхгүй байх талаас нь анхаарах ёстой. Танхимын сургалтаас илүү сургалт үгүй. Цахим сургалт нь хөдөө орон нутгийн ялгаатай байдлаас болж хүүхдүүдэд өөр тусаж байна. Хэрвээ наймдугаар сарын 19-22-нд ЭЕШ өгч чадаагүй хүүхэд байвал шалгалтыг есдүгээр сарын 2-5-ны хооронд нөхөн авна. Хүүхэд вакцин хийлгэсэн үгүйгээсээ шалтгаалан танхимаар хичээллэх нь нээлттэй. Зөвхөн хүүхдэд үйлчлэх нийтийн тээвэр явуулахаар судалж байна” гэлээ.

Нэгдүгээр ангийн хүүхдийн бүртгэл наймдугаар сарын 11-16-ны хооронд болж 16-25-ны хооронд баталгаажуулна. 25-наас хойш элсэгчдийг анги бүлэгт нь хуваарилна. Эцэг эх асран хамгаалагчид бүртгэлийг баталгаажуулна. 2015 оны 1 сарын 1-нээс 2015 оны 12-р сарын 31-ний хооронд төрсөн хүүхэд 1-р ангид элсэгчээр цахимаар бүртгүүлнэ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet