Грекийн хээрийн түймэр хүчтэй салхины улмаас тосгон руу чиглэжээ

Грекийн Эвиа арлын ой хээрийн түймэр хүчтэй салхины улмаас суурьшлын бүс рүү чиглэж, арлаас 2000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Эвиа хотод гал олон мянган га газар, олон тооны байшин, аж ахуйн нэгжүүдийг сүйтгээд байгаа бөгөөд одоог хүртэл намжих шинж тэмдэг илрэхгүй байна.


Эвиагийн хойд хэсэгт орших Истиаия хотын захирагч Жианнис Контзиас усан бөмбөгдөгч онгоц, нисдэг тэрэгний тусламж хүссэн хэдий ч Иргэний хамгаалалтын дарга Никос Хардалиасын хэлснээр галын улмаас үзэгдэх орчин муу болж усан бөмбөгдөгч онгоцнуудад нисэхэд бэрхшээл тулгарсан байна.
Грек улсад сүүлийн 30 жилийн хугацаанд хамгийн хүчтэй халуун болж, 45 хэм хүртэл халсны улмаас сүүлийн өдрүүдэд олон тооны ой хээрийн түймэр гараад байна.
Грекийн бусад хэсэгт Пелопоннес мужид гарсан түймэр тогтвортой байгаа бөгөөд Афины хойд захын дүүрэгт гарсан түймэр намжсан гэж албаны хүмүүс мэдэгджээ. Иргэний хамгаалалтын даргын хэлснээр Аттика хотод байдал илүү дээр байгаа боловч түймэр дахин асахвий гэсэн болгоомжлолын улмаас цэргүүд энэ бүсэд эргүүл хийж байгаа аж.
Турк улс мөн тус улсын түүхэн дэх хамгийн аймшигтай гэгдэж буй ойн түймэртэй тэмцэж байна. Найман хүн амиа алдаж, олон мянган хүн гэр орноо орхин дүрвэсэн. Тус улсын Хөдөө аж ахуйн сайд Пакдемирли бямба гаригт хэлэхдээ 217 түймрийг цурманд оруулсан бөгөөд зургаан түймэр үргэлжилж байгаа гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC

Хариулах