Нийслэл хотод 2024 оны 6 дугаар сард орон сууцны үнэ 2023 оны мөн үеийнхээс 11.0 хувиар нэмэгдсэн тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.
Энэ оны 6 дугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ нийслэлийн төвийн 6 дүүрэгт 4.01 сая төгрөгийн үнэтэй байгаа юм.
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ доорх байдалтай байна. Тухайлбал:
Хан-Уул дүүрэг 4.12 сая төгрөг,
Сүхбаатар дүүрэг 4.04 сая төгрөг,
Баянгол дүүрэг 3.99 сая төгрөг,
Баянзүрх дүүрэг 3.84 сая төгрөг,
Чингэлтэй дүүрэг 3.82 сая төгрөг,
Сонгинохайрхан дүүрэг 3.06 сая төгрөг,
Харин шинэ орон сууцны үнэ энэ оны 5 дугаар сараас өөрчлөгдөөгүй байна.
Хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.88 сая төгрөг байна. Тэдгээрийг дүүрэг тус бүрээр нь авч үзвэл:
Сүхбаатар 4.50 сая төгрөг,
Чингэлтэй 4.46 сая төгрөг,
Хан-Уул 4.30 сая төгрөг,
Баянзүрх 3.51 сая төгрөг,
Баянгол 3.39 сая төгрөг,
Сонгинохайрхан дүүрэгт 2.69 сая төгрөг байгаа ажээ.

#орон сууц, #Үндэсний статистикийн хороо,