“Парис-2024” олимпын нээлт болохоос 10 хоногийн өмнө Францын терроризмын эсрэг хүчинд үүрэг гүйцэтгэдэг нэг цэрэг Парисын төв дэх галт тэрэгний буудал дээр хутгалуулжээ.

Албаны хүмүүсийн мэдээлснээр даваа гарагийн орой Парисын Гаре де л’Эст төмөр замын буудалд эргүүл хийж байсан “Sentinelle” ажиллагааны нэг цэрэг мөрөндөө хутгалуулсан ч биеийн байдал нь тогтвортой байгаа аж.

Гэмт этгээдийг баривчилсан болохыг Францын Дотоод хэргийн сайд Жеральд Дарманин “X”-ээр мэдэгдсэн байна.

Парисын прокурорын газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, сэжигтнийг хэн болохыг тогтоохоор ажиллаж байгаагаа мэдэгдэв.

“Sentinelle” ажиллагаа нь 2015 оны нэгдүгээр сард “Charlie Hebdo” сэтгүүлийн байранд болсон террорист халдлагын дараа байгуулагдсан терроризмтой тэмцэх зорилготой цэргийн ажиллагаа юм.

Францын эрх баригчид Олимпын наадмын өмнө зочдын аюулгүй байдлыг хангах зорилгоор Парисын эргэн тойронд хамгаалалтаа чангатгаж, “Sentinelle” ажиллагааны хүчнийг дайчлаад байгаа билээ.

Тус улсын Батлан ​​хамгаалахын сайд Себастьян Лекорну “X”-ээр “Францын ард түмний аюулгүй байдлыг хангахад урьд урьдынхаас илүү их тусалж буй зэвсэгт хүчинд талархаж байгаагаа илэрхийлье” хэмээгээд, цэрэг шархадсан явдалд харамсаж буйгаа мэдэгдсэн байна.

Долдугаар сарын 26-аас наймдугаар сарын 11-ний хооронд үргэлжлэх Олимпын наадамд зориулж өдөр бүр 30,000 орчим цагдаа өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа бол Сена мөрний нээлтийн ёслолд 45,000 цагдаа ажиллах төлөвтэй байна.

Мөн 18,000 орчим цэргийн албан хаагч аюулгүй байдлыг хангахад тусалж байгаагийн дотор Парисын захад баригдсан асар том тусгай хуаранд олон мянган цэрэг байрлаж байна.

Эх сурвалж: CNN

#Олимп, #Парис, #Франц, #Парис 2024,