Гэрэл зургийг MPA.mn

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд улс, аймаг, сумын болон залуу 512 бөх зодоглосноос Увс аймгийн Ховд сумын харьяат Монгол Улсын даяан аварга Намсрайжавын Батсуурь ес даван түрүүлж дархан аварга боллоо.

Тэрбээр 2014, 2018, 2019 онд түрүүлж байсан бол таван жилийн дараа дөрөв дэх түрүүгээ авч байгаа нь энэ. Өдгөөгөөс 10 жилийн өмнө дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар Ерөнхийлөгчийн зарлигаар энэхүү цолонд хүрч байсан. Тэгвэл 10 жилийн дараа Монгол Улсын 10 дахь дархан аварга цолтон төрж байна. Тэр нь Н.Батсуурь юм.

Харин Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын залуу арслан Б.Орхонбаяр төрийн наадамд хоёр дахь удаагаа үзүүрлэж, аварга цолонд ойрхон гэдгээ харуулав. Түүнчлэн Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат Д.Хүдэрбулга заан цолонд хүрлээ.

Ийнхүү 103 жилийн ойгоор дархан аварга нэг, заан нэг, харцага хоёр, начин зургаа төрлөө.

#онцолсон, #Н.Батсуурь, #Дархан аварга цол хүртлээ,