СПОРТ

МУГТ М.Анхцэцэг: Би ямар ч хандивын аян хүлээж авахгүй

Гэрэл зургийг MPA.mn

“Токио-2020” зуны 32 дугаар олимпод эх орноо төлөөлөн хүндийн өргөлтийн 87кг-ын жинд МУГТ М.Анхцэцэг дэлхийн шилдгүүдтэй өрсөлдсөн билээ. Түүний олимпод оролцож буй үйл явц, тэсвэр тэвчээр, дайчин чанар монголчуудын сэтгэлийг огшоосон бөгөөд хэсэг иргэдээс тус тамирчныг байртай болгох аян өрнүүлээд эхэлсэн юм.

Тэгвэл энэхүү арга хэмжээг МУГТ М.Анхцэцэг дэмжихгүй байгаагаа өөрийн цахим хуудсаараа мэдэгдлээ.

Тэрбээр “Сайн байна уу. Хөдөө явж байгаад хальт сүлжээ орж, хартал хандивын аян эхэлжээ. Би өөрөө хүсээгүй болохоор энэ постыг устгуулж, энэ аяныг зогсоолоо. Намайг дэмжиж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Дараа дараагийн удаа иймэрхүү зүйлийг заавал надаас зөвшөөрөл авч байж нийтэлнэ үү” гэжээ.

2 сэтгэгдэл

  1. Tseegii

    2021-08-07

    Saihan bvsgvi mundag tamirchiniihaa ger bvld ni azjargal saihan bvhnii deediig hvsie.

  2. Zuv

    2021-08-07

    Zuv hun

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet