Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан баасан гарагт Москвад Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар болсон тухай “Free Europe” радио болон “Financial Times” мэдээлжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков айлчлалыг батлаагүй ч үгүйсгээгүй байна. Тэрээр Путинийг баасан гарагт “завгүй хуваарьтай” гэж хэлээд, айлчлалын тухай дараа нь сэтгүүлчдэд мэдээлэл өгнө гэжээ.
Орос Украин руу цөмрөн орсноос хойш Путин, Орбан нар анх удаагаа Оросын нутаг дэвсгэрт уулзах гэж буй нь энэ юм. Орбан түрэмгийллээс хойш ЕХ-ны бусад удирдагчдыг бодвол Москватай ойр дотно харилцаагаа хадгалсан бөгөөд 2022 онд Орост айлчилсан. Уг айлчлалын үеэр хоёр орны удирдагч уулзаагүй ч тэд өөр оронд уулзалт хийж байв.
Энэ сарын эхээр Унгар улс Европын Холбоог даргалах эрхээ авсан. Энэ нь ёслолын шинж чанартай боловч хэлэлцэх асуудлын дараалал тогтоох, хууль тогтоох асуудлаар гэрээ хэлэлцээрийг зуучлах үүрэг хүлээх юм.
Энэ долоо хоногийн эхээр Орбан Киевт айлчилж, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьскийтэй уулзахдаа түүнд Оростой хийж буй дайныг түргэн дуусгахын тулд гал зогсоох хэлэлцээрийг авч үзэхийг уриалсан.
Гэвч Орбаны Москвад хийх айлчлалтай холбогдуулан Европын холбооны удирдах зөвлөлийн Ерөнхийлөгч Чарльз Мишель “ЕХ-ны ээлжит дарга нь ЕХ-ны нэрийн өмнөөс Оростой харилцах эрхгүй. Украины талаар ямар ч хэлэлцүүлэг Украингүйгээр явагдахгүй” гэж “X” платформоор мэдэгдэв.
ЕХ болон НАТО-ийн гишүүн Унгар улс Украин руу зэвсэг илгээхээс татгалзаж, ЕХ-оос Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг хатуу шүүмжилдэг ч хориг тавих эрхээ ашиглахаа зогсоогоод байгаа.
Баруун Европын орнууд 2022 онд Москва Украиныг эзлэн түрэмгийлснээс хойш Оросын хийнээс татгалзахаар хүчин чармайлт гаргаж байгаа бол далайд гарцгүй Унгар байгалийн хийн хэрэглээнийхээ ихэнх хэсгийг Оросоос хангасан хэвээр байна.
Мөн зургадугаар сард Оросоос байгалийн хийн импортоо зогсоох төлөвлөгөөгүй байгаагаа илэрхийлж, хориг арга хэмжээнд өртөөгүй салбарт Оростой бизнесийн харилцаагаа гүнзгийрүүлэхээр эрмэлзэж байгаагаа мэдэгдсэн.
Эх сурвалж: Reuters

#Виктор Орбан, #Владимир Путин, #ОРос, #унгар,